Үйл ажиллагааны ахлах зөвлөх
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхай– Баяжуулалтын үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Үйл ажиллагааны ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн системийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
- Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны болон ноцтой эрсдэлүүдийг олж илрүүлэх, хяналтын арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах
- Ахлах ажилтан, багийн гишүүдийг аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх
- НЭУ, аюулгүй ажиллагааны ярилцлагыг үр өгөөжтэй хийх, ажлын өмнөх эрсдлийн үнэлгээг хянан зөвлөх замаар аюулгүй ажиллагааны манлайллыг ажлын байран дээр үзүүлэх
- Осол, зөрчлийг мэдээллэх, ослын судалгааг үр дүнтэй хийхэд дэмжлэг үзүүлэх
- Ахлах ажилтан, баг хамт олон ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, ур чадвар байгаа эсэхэд анхаарч, багийн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор өөрийн эрх мэдлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
- Ахлах ажилтан болон тэдний багийн хэмжээнд ажил хүлээлцэх шаардлагуудыг тодорхой болгох
- Багийн ашиглаж байгаа процесс, үйл явцыг хянаж, цаашид эдгээрийг сайжруулахын тулд бодит тоо мэдээлэл, асуудал шийдвэрлэх аргуудыг ашиглах
- Ажлын талбарт илүү цаг зарцуулах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад оновчтой санал гаргахад ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж ажиллах
- Үйлдвэрийн технологийн доголдлыг олж илрүүлэх, засах арга хэмжээг тодорхойлох, шинэ шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд санал санаачлага гаргах
- Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны багийн бүхий л чухал төслүүдэд мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэхэд идэвхитэй манлайлан оролцох
- Сайжруулалт шаардлагатай хэсгүүдийг олж тодорхойлох замаар бизнесийн урт хугацааны стратегит идэвхитэй хувь нэмэр оруулах, гүйцэтгэлийг чиглүүлэн удирдах
- Үйл ажиллагааны Менежер болон ахлах мэргэжилтнүүдтэй аливаа үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ болон асуудлын талаар зөвлөлдөх
- Ахлах мэргэжилтнийхээ багт үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй гишүүн байх
- Үйл ажиллагааны хэсгийн ахлах мэргэжилтнүүдэд техникийн дэмжлэг үзүүлэх
- Ахлах мэргэжилтнүүдийн тодорхойлж өгсөн хил хязгаарын хүрээнд багийн гишүүдэд нь үүрэг даалгавар өгч үр дүнг үнэлж урамшуулах
Тавигдах шаардлага
- Баяжуулагч инженер, химийн инженер, уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Тасралтгүй сайжруулалт болон удирдах ур чадвар, туршлагатай байх
- Багаар ажиллах ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.