Үйл ажиллагааны ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Үйл ажиллагааны ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн далангын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н “ногоон” зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
  • Ахлах мэргэжилтнийхээ багт үр дүнтэй, идэвх зүтгэлтэй гишүүн байх
  • Ээлж солилцох үед хамтрагч нартайгаа ажил үүргээ үр дүнтэй хүлээлцэхэд анхаарч, бүрэн оролцох
  • Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах
  • Ээлжийн ажлаа аюулгүй гүйцэтгэхэд бэлтгэн ажил эхлэхийн өмнөх хурлыг үр дүнтэй, чанартай хийх
  • Ажилтан бүрд тэднээс хүлээгдэж буй ажлын гүйцэтгэлийг тодорхой хэлж, ажил үүргээ хуваарилах, ингэхдээ тэд тухайн ажлыг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн эсэхийг нягтлах (сургалтын хэрэгцээ гарвал өөрийн ахлах мэргэжилтэнтэй зөвлөлдөх)
  • Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах
  • Багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс санал зөвлөмж асуух
  • Аюулгүй ажиллагааны ярилцлага, ажлын талбар дээрх ноцтой эрсдэлийн магадалгааг үр дүнтэй хийн, ажлын өмнөх эрсдэлийн үнэлгээг хянаж, аюулгүй ажиллагааг сайжруулах
  • Багийн гишүүдийн хөгжилд анхааран дэмжих, тэдний авьяас, ур чадварын үнэлгээг Ахлах мэргэжилтний хамт хийх
  • Асуудлыг Яв, Хар, Үз, Сонс зарчмын дагуу судлан ойлгож, багийн гишүүдийг оролцуулан үр дүнтэй шийдвэрлэх
  • Ажилтан бүр ажлын ээлж бүрийг суралцах, хөгжих боломж гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажиллахад манлайлах
  • Багийн гишүүд асуудалд ялгаатай байр суурьтай байх, эсвэл ажлын явцад асуудал тулгарах гэх мэт нөхцөлүүдэд тодорхой ойлгомжтой шийдвэр гаргах
  • Багийн гишүүдийн гүйцэтгэл, зан үйл болон чухал үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, аливаа осол, зөрчлийг цаг тухайд нь мэдээлэх
  • Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед ахлах мэргэжилтэндээ нэн даруй хандаж, зөвлөлдөх

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Хаягдал хадгалах байгууламжийн барилгын ажил дээр баг удирдан зохион байгуулж ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Тэргүүн Эгнээний Манлайллын сертификат IV эсвэл түүнтэй ижил Манлайллын гэрчилгээ сертификаттай бол давуу тал болно
  • B,C ангиллын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өмнө баг удирдаж ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцаа холбоог тогтоож чаддаг байх.
  • Шинийг санаачлах, хөгжүүлэх болон үр дүнтэй, тогтвортой харилцаа холбоог хүмүүстэй бий болгох чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.