Үйл ажиллаагааны багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-01-24 00:00
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа - Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагааны хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллажний, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Үйл ажиллаагааны багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн баяжуулалтын ерөнхий чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ажилтануудыг ээлжийн зохих ажилд хуваарилах, бүтээмж, чанар, зардал, үйлчилгээг шаардлагатай түвшинд байлгах
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бүтээмжийг дээд хэмжээнд хүргэх явцад өртөг зардал, байгаль орчны нөлөөг багасгахаар замаар хэрэгжүүлэх
  • Сайжруулалт, шинэ санаачлагын боломжийг илрүүлэх, хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, зардлыг бууруулахад оролцох
  • Ээлжийн тайлан, цалингийн хуудас, ослын тайлан болон бусад шаардлагатай тайлан боловсруулах.
  • Хуваарилсан ажлыг аюул осолгүй гүйцэтгэж, бүх АА-ны бодлого, стандартыг мөрдсөн байх. Бүх үйл ажиллагаандаа ЭМААБО-ны үнэт зүйлийг суурь болгон мөрдөх. Үүнд: НЭУ, УХААН, ААДШ & 5S г.м
  • Өөрийн багийн гишүүд АА-ны бүх зааварчилгааг мөрдөн ажиллаж байгаад хяналт тавих
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хариуцлагтай байдалд хувь хүний зүгээс идэвхтэй хандан, ажлын байр, өөрийн гэр оронд АА-ны мэдлэг мэдээлэлтэй, хариуцлагатай байх замаар ажлын байранд соёл төлөвшүүлэхэд дэмжин ажиллах
  • Баяжуулах үйлдвэрийн орчинд явагдаж буй өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулан, тогтоосон шаардлагын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхэд аюулгүй, үр бүтээлтэй ажиллах .
  • Операторын сургалтын хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй байлгах, байнга сайжруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах
  • Монгол ажилчид удирдах шатны албан тушаалд ажиллаж чадахуйц мэргэшил, ур чадвартай болоход туслах, тэднийг сургах болон хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллах .
  • Тухайн ээлжийн үйл ажиллагааг хариуцан, үйлдвэрийн процесс, арга хэрэгслийг илүү оновчтой болгох замаар үйлдвэрийн үйл ажиллагааг оновчтой байлгахад зорих
  • Техникийн засвар үйлчилгээ, металлург болон гэрээт ажилчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, нээлттэй харилцааг бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах
  • Ээлжийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг дараагийн ээлжийнхэнд хүлээлгэж өгөх
  • АСЖ боловсруулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруурахад хариуцлагатай хандах
  • Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээний уурхайн бодлого, журмыг мөрдөх
  • Засвар үйлчилгээний багатай харилцаа холбоотой ажиллах

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байхАмаар болон бичгээр үр дүнтэй харилцаа холбоо тогтоож чаддаг байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.