Үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэнд үйлдвэлэлийн үйл ажиллагааг аюулгүгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахlах мэргэжилтэн болон ахлах ажилтанд уртын ээлж, нислэг гэх мэт захиргааны чиглэлийн ажилд дэмжлэг үзүүлэх
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны багийн ослын судалгааны ажлыг удирдах/оролцох түүгээр зогсохгүй авсан сургамжуудыг операторуудад мэдээлэх/таниулах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны багийн долоо хоног бүрийн ослын болон авах арга хэмжээний уулзалтуудыг удирдан зохион байгуулах
- ААДШ, АСЖ болон Эрсдлийн үнэлгээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Хомсдолд орж буй бараа материалын захиалгуудыг Худалдан авалтын багтай хамтран хянах, хурдасгах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэнд панелийг эхлүүлэх болон аюулгүй ажиллагааны уулзалтын агуулгыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- ЭМААБООН сэрэмжлүүлэг болон бусад уурхайн талбараас авах сургамжуудыг таниулах, дамжуулах
- Операторын хамтаар АСЖ-г шинэчлэн сайржуулалт хийх
- АСЖ-д тогтмол аудит хийн учир дутагдалтай талуудыг илрүүлэх
- Шинээр элссэн операторуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Ахлах ажилтнуудад шаардлага бүхий баримт бичгүүдийг хэвлэхэд дэмжлэг үзүүлэх (ИАБ пасспорт, тэсэлгээний пасспорт гэх мэт)
- Багуудын цусан дахь спиртийн агууламжыг шалгах тестийг удирдах
- Үйлдвэрлэлийн Чанарын Хяналтын болон ГУ-н Аюулыг Зохицуулах уулзалтуудад оролцох, эдгээр уулзалтын санал хүсэлт, үр дүнг Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтнүүд болон операторуудад мэдээлэх
- Шинэ тоног төхөөрөмж болон үйл явцыг ажлын талбар дээр турших ажиллагааг ААДШ ашиглан явуулах үүнээс улбаалах сургамж/боломжуудыг баримтжуулах
- Өдөр/долоо хоног тутмын үл тохиролын уулзалтуудад оролцон Үйлдвэрлэлийн багт учирсан хоцрогдол/асуудлуудын үйлчлэлийг мэдээлэх, дамжуулах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэнд шинэ оператор элсүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Ээлж солилцох үеэр чухал мэдээллүүдийг Ахлах ажилтнуудад дамжуулахад дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 10-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага эсвэл ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.