Үйлдвэрлэл, инженерчилэлийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэл, инженерчилэлийн ахлах мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь аюулгүй, амжилттай үйлдвэрлэлийн явуулахын тулд техникийн багууд болон үйл ажиллагааны багуудыг хооронд нь холбон ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • ГУ Үйлдвэрлэлийн үйл ажиллагаануудад зориулсан систем, процессуудыг тогтоох
  • Үйлдвэрлэлийн багийг амжилттайгаар бүрдүүлэхэд зориулан Эрсдэлийн Үнэлгээ, АСЖ, сургалтын багцуудыг зохицуулах. Үйлдвэрлэлтэй холбоотой бүх үйл ажиллагааны гүйцэтгэлийн аргачлалыг тодорхойлох.
  • Үйлдвэрлэлийг эхлүүлэхэд шаардлагатай хэрэглэгдэхүүнүүд / тоног төхөөрөмжүүдийг худалдан авах
  • Үйл ажиллагааны бэлэн байдлын багт MOS (процесс, маягтын загвар, хурлууд, тайлангууд)-г боловсруулахад нь туслах
  • Уурхайн тоног төхөөрөмжийг удирдах, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн худалдан авалт, операторуудын найдвартай ажиллагаа, бизнесийн сайжруулалтын төслүүдийг зохицуулах
  • Үйлдвэрлэлийн багийн Монгол ахлах инженерүүдэд сургаж, зааж, хөгжүүлэх
  • Үйлдвэрлэлийн бүх дизайнуудыг батлах, дизайн нь техникийн талаасаа зөв ба үйл ажиллагааны хувьд биелэгдэх боломжтой байхыг хариуцна.
  • Улирал бүрийн, сар тутмын, долоо хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөлтүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагануудад зориулсан маягтын загвар, хуудаснуудыг боловсруулан гаргахад туслах
  • Өрөмдлөг, тэсэлгээний дизайнд шаардлагатай өөрчлөлтийг оруулах аливаа асуудлаар OT өрөмдлөг, тэсэлгээний ахлах мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоон ажиллах
  • Үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаануудад хяналт шалгалт хийн сайжруулах зөвлөмжийг өгөх
  • Монгол улсын болон олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжийн шаардлагуудад нийцүүлэн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх (өөрийн санаачлагаар эсвэл ажил олгогчийн санхүүжилтээр) замаар мэргэжлийн ур чадварыг өргөжүүлж, шинэчлэх
  • Ажлын цаг, хоолны цаг, ажил дуусах цаг, аюулгүй байдлын талаарх харилцаатай холбоотой дүрэм, журмыг хэрэгжүүлэх
  • Аюулгүй, найдвартай ажлын орчинг удирдан, тэдгээрээр хангах
  • Бүх багийн ажилтанууд болон төслийн оролцогч талуудтай ажлын сайн харилцааг бий болгон сахих

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, Инженерчлэлийн эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 10 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.