Үйлдвэрлэл, зохицуулалтын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-03-24
Хаалтын огноо: 2022-04-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэл, зохицуулалтын ахлах мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд удирдлагаар хангах, өдөр тутмын ажил үүргийг биелүүлэх болон тус нэгжийн доторх ээлжийн харилцан зохицуулалтыг удирдах чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн аюулгүй ажиллагааны эерэг соёлыг идэвхийлэн таниулан дэлгэрүүлэх
  • Зардал, байгаль орчны нөлөөллийг бууруулахын зэрэгцээ бүтээмжийг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэл, олборлолт-тээвэрлэлтийн барилга, бусад уурхайн талбарын гүйцэтгэгчдийн үйл ажиллагааны ээлжийн харилцан зохицуулалтыг аюулгүйгээр удирдах
  • Үйлдвэрлэлийн зохицуулалтын ахлах ажилтнуудыг зааварлан, дагалдуулан сургах
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шаардлагатай зорилт, төсөвт багтаан богино болон дунд хугацааны төлөвлөгөө, хуваарийг мөрдөн биелүүлэх
  • Ажлын бүх талбаруудад өдөр тутмын үзлэг шалгалт хийх ба аюулгүй, үр ашигтай ажлын соёлыг хөгжүүлэх зорилгоор ажлын талбарт байнгын харилцаатай байх
  • Гүйцэтгэх ажилд хэрэглэгдэх нөөцийг төлөвлөн, зохион байгуулж, хуваарилах
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулж, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх замаар зардлыг бууруулах
  • Осолд хариу арга хэмжээ авах протоколын талаар ойлголт мэдлэгтэй, тэдгээрийн шаардлагыг биелүүлж ажиллах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • 6-с доошгүй жил уул уурхайн үйл ажиллагааны орчинд, 3-с доошгүй жил үйл ажиллагааны багийг удирдсан эсвэл 3-с доошгүй жил барилгын багийг ахлах ажилтан, түүнээс дээш түвшиндудирдсан ажлын туршлагатай байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.