Үйлдвэрлэлийн Mэдээллийн Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст уурхайн талбарт 7 хоног ажиллаад 7 хоног амарч, Улаанбаатар оффист 5 хоног ажиллах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн Mэдээллийн Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь багийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ил уурхай , далд уурхай, баяжуулах үйлдвэр болон бусад нэгж хэсгүүдийн үйл ажиллагаанд өөрийн хариуцсан ажил үүргийг компанийн бодлого журмын дагуу хариуцлагатай гүйцэтгэн дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Оюу Толгойн ЭМААБО-ын бүх шаардагдах дүрэм журам, стандартыг мөрдөн ажиллаж аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах,
- Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст харъяалагдах бусад багуудтай үр дүнтэй харилцах, хамтарч ажиллах, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх
- Үйлдвэрлэлийн мэдээлийн систем , процессийн удирдлагын системүүдийн хэвийн, найдвартай ажилагааг хариуцан ажиллаж үүссэн аливаа асуудлыг цаг алдалгүй оношлох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгүүлэн хэвийн ажиллагаанд оруулах
- Шинэ дэвшилтэт техник технологийн мэдээллийг судлах, үйлдвэрт нэвтрүүлэх замаар үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Үйлдвэрийн мэдээллийн системийн ашиглагч талуудад тэдгээрийн хэрэглээнд үүсч буй аливаа асуудлыг судлан сайжруулах тал дээр шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Автоматжуулалтын эсвэл Мэдээллийн технологийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Олон үүрэг даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэхдээ өөрөө өөрийгөө удирдах, нягт нямбай, уян хатан байдлаа хадгалж идэвхи санаачлагатай ажиллах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.