Үйлдвэрлэлийн өрөмдлөгийн оператор

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Үйлдвэрлэлийн өрөмдлөгийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, журамд нийцүүлэн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өндөр стандартын дагуу үйлдвэрлэлийн өрмийн машиныг (шаардлагатай бол каблетек-ийг) аюулгүй, үр дүнтэй ажиллуулах
  • Үйлдвэрлэлийн тэсэлгээний чанарын үр дүнг баталгаажуулахын тулд өрөмдлөгийн төлөвлөгөөг нарийвчлан уншиж, ойлгож, дагаж мөрдөх
  • Өрөмдлөгийн ажиллагааны талаар саналаа үнэн зөвөөр, цаг тухайд нь санал өгч байх (зураг төсөл, тоног төхөөрөмж, газрын нөхцөл гэх мэт)
  • Гүний уурхайн орчинд ажлын байрыг цэвэр, аюулгүй байлгах
  • Ахлах ажилтан, техникийн дэмжлэг үзүүлэх багуудын өгсөн зааврыг дагаж мөрдөх
  • Бизнесийн зорилгыг биелүүлэхийн тулд хамгийн бага хяналттайгаар, бие даан ажиллах
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол цааш нь мэдэгдэх
  • Хамт ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө болон ажлын талбайн бусад ажлын хэсгүүдтэй цаг тухайд нь тодорхой харилцах
  • Онцгой байдлын үед авах арга хэмжээний протоколын талаархи мэдээлэл, тэдгээрийн шаардлагыг дагаж мөрдөх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Өрөмдлөгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар тууштай ажиллахаа илэрхийлж, аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрддөг байх
  • Хөдөлмөрийн ёс зүй, хамгийн бага хяналт шалгалтаар ажлыг хамгийн дээд түвшинд гүйцэтгэх чадварыг харуулах
  • Өрөмдлөгийн төлөвлөгөөг унших, тайлбарлах чадвар сайтай байх
  • B ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • C ангиллын жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.