Үйлдвэрлэлийн өгөгдөл, системийн шинжээч

Нээлтийн огноо: 2022-07-26
Хаалтын огноо: 2022-08-02 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Үйл ажиллагаа - Уурхайн инженер техникийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Үйлдвэрлэлийн систем, өгөгдлийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь хэлтсийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд техникийн даалгавар биелүүлж, Уурхайн инженер техникийн системийн програм хангамжийн хөгжүүлэлт, SQL програмчлалын хэлэнд тулгуурласан өгөгдлийн сангийн чиглэлээр шаардлагатай тусламж, үйлчилгээг компанийн бодлого, журамтай уялдуулж үр дүнтэй, тууштай үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-той холбоотой бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн үйлдэл болон бусдын эерэг зан төлөвийг дэмжих замаар тогтсон стандартуудыг биелүүлж буйгаа нотлон харуулах.
  • Бизнесийн хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл цуглуулах, техникийн шийдэл боловсруулах, сайжруулахад Уурхайн Инженер техникийн багуудад (геологи, геотехник, янз бүрийн хугацааны уурхайн төлөвлөлтүүд, хаягдлын төлөвлөлт зэрэг хэсэгт) тусламж, дэмжлэг үзүүлэх.
  • Хэлтсийн гишүүдийн бүтээмж, үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг сайжруулахын тулд тайлан, дүн шинжилгээний системээр хангах.
  • Одоо байгаа техникийн системийн үйл ажиллагаа, үр дүнг хянаж, шинжилж, эдгээр системийг сайжруулах буюу цаашид өргөнөөр ашиглахад чиглэсэн стратеги боловсруулах. Шинэ болон одоо ашиглагдаж байгаа системүүдийг зохион бүтээх, кодлох, турших, алдаа согогийг засах, тохируулах, баримтжуулах
  • Одоо байгаа систем болон хөдөлгөөнт төхөөрөмж, компьютер, вэб системийн хэрэглэгчдэд зориулсан тохиромжтой интерфейсийг хөгжүүлэх
  • Салбарын тэргүүн туршлагыг дэмжиж, сурталчлах. Өгөгдөл, мэдээллийн менежментийн туршлагыг Оюу толгойн стандарт, бодлого, журмын дагуу хэрэгжүүлэх
  • Өөрийн зан төлөв, гүйцэтгэл, өсөлтөд хариуцлага хүлээх замаар ирээдүйн карьераа удирдах

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Уулын болон металлургийн инженер болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Уул уурхайн чиглэлээр 5-с дээш жил ажилласан бол давуу тал болно
  • Геологи, Уул уурхайн үйлдвэрлэлийн өгөгдөл боловсруулан болон анализ хийхэд мэргэшсэн байх;
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай.
  • Майкрасофт оффисын програмууд болон SQL дээр ажиллах чадвартай..
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцах харилцааны чадвартай.
  • Ажлын байрны аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны асуудлуудыг анхааран сайжруулж хэвшүүлэх чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.