Үйлдвэрлэлийн мэдээллийн системийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2024-04-23
Хаалтын огноо: 2024-05-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт- Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Уурхайн талбарт 7 хоног ажиллаад 7 хоног амарч, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн мэдээллийн системийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь үйлдвэрийн мэдээлэл (PI) болон автоматжуулалтын (DCS, APC) системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, түүнчлэн өгөгдлийн менежмент болон стандартчилах замаар үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад оршино. Мөн компанийн зорилт төлөвлөгөөг биелүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр, ил уурхай , далд уурхай болон бусад нэгж хэсгүүдийн үйл ажиллагаанд компанийн бодлого журмын техникийн дэмжлэг үзүүлж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Компанийн бүх шаардагдах дүрэм журам, стандартыг мөрдөн ажиллаж аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах
  • Үйлдвэрлэлийн мэдээллийн систем, процессын удирдлагын системүүдийн хэвийн, найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж үүссэн аливаа асуудлыг цаг алдалгүй оношлох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн хэвийн ажиллагаанд оруулах
  • Шинэ дэвшилтэт техник технологийн мэдээллийг судлах, үйлдвэрт нэвтрүүлэх замаар үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрийн мэдээллийн системийн ашиглагч талуудад тэдгээрийн хэрэглээнд үүсэж буй аливаа асуудлыг судлан сайжруулах тал дээр шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх
  • Нарийн төвөгтэй техникийн өндөр ур чадвар шаардсан асуудлуудыг арилгах, оновчтойгоор шийдвэрлэх
  • Хариуцсан хэсгүүдийн гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг хянах, удирдах
  • Үйлдвэрлэлийн мэдээллийн систем болон автоматжуулалттай холбоотой бичиг баримтуудыг тогтмол шинэчилж байх

Тавигдах шаардлага

  • Өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, цахилгаан автоматжуулалт, электроник инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • 3 ба түүнээс дээш жил өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, процессын автоматжуулалт, процессын удирдлага болон үйлдвэрийн технологийн чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт болон эрдэс боловсруулалтын талаар өндөр мэдлэг туршлагатай байх
  • PI, PLC, DCS, SCADA систем болон үйлдвэрийн автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх
  • Үйлдвэрийн процесст дүн шинжилгээ хийх болон статистикийн өндөр мэдлэгтэй байх
  • Үйлдвэрийн автоматжуулалтын системд хэрэглэгддэг программчлалын хэл, арга техникүүдийг эзэмшсэн байх
  • Баг удирдах, багийн болон харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.