Үйлдвэрлэлийн инженер

Нээлтийн огноо: 2024-03-06
Хаалтын огноо: 2024-03-19 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Үйлдвэрлэлийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс, журмыг дагаж мөрдөж байгаа эсэхэд уурхайн талбарт үзлэг хийж баталгаажуулах
  • Ажлын төлөвлөгөөнд дурьдагдсан аюул эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээ авах
  • Ослын судалгаа, эрсдлийн үнэлгээ, ажлын аюулын дүн шинжилгээ, аюулгүй ажиллагааны аудитад шаардлагатай бол оролцох буюу дэмжлэг үзүүлэх.
  • Ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагтай арга хэмжээ авах
  • Олборолтын багийн төлөвлөгөөг Уурхайн нэгдсэн төлөвлөгөөнд оруулах
  • Олборлолтынбагийн ажлын захиалгыг боловсруулж Уурхайн төлөвлөгөөнд оруулж, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Олборлолтын багийн долоо хоногийн ажлын гүйцэтгэлийг танилцуулах
  • Олборлолтын багийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
  • Босоо нэвтрэлтийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
  • Хүдэр буулгуурын барилгын багуудтай уялдаж ажиллах
  • Хүдэр буулгууруудын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах
  • Огтлох түвшиний өрөмдлөг тэсэлгээний төлөвлөөг боловсруулах
  • Нэгтгэсэн Тактикийн багийн төлөвлөлтийн багтай хамтран ажиллах
  • Олборлолтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Панел 1,2 - ийн олборлолтонд бэлтгэх төсөлүүдэд ажиллах
  • Панел 0 ийн гүйцэтгэл болон бүтээмжийг сайжруулах төсөлүүдэд ажиллах"

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Автокад, Десвик болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлагатай байх
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн
  • Харилцааны ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.