Үйлдвэрлэлийн зохицуулалтын ахлах мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Үйлдвэрлэлийн зохицуулалтын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд удирдлагаар хангах, өдөр тутмын ажил үүргийг биелүүлэх болон тус нэгжийн (Үйлдвэрлэлийн Зохицуулалт) доторх ээлжийн харилцан зохицуулалтыг удидах чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн аюулгүй ажиллагааны эерэг соёлыг идэвхийлэн таниулан дэлгэрүүлнэ
- Гүний уурхайн багийн дотор аюулгүй ажиллагааны соёлыг идэвхийлэн боловсруулахын зэрэгцээ Үйлдвэрлэлийн баг, гүний уурхайн ерөнхий ажиллах хүчний дотор нүдэнд харагдахуйц, аюулгүй ажиллагаа мэдрэгдэхүйц манлайллаар хангаж ажиллах
- Зардал, байгаль орчны нөлөөллийг бууруулахын зэрэгцээ бүтээмжийг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэл, олборлолт-тээвэрлэлтийн барилга, бусад уурхайн талбарын гүйцэтгэгчдийн үйл ажиллагааны ээлжийн харилцан зохицуулалтыг аюулгүйгээр удирдах
- Үйлдвэрлэлийн зохицуулалтын багийн гүйцэтгэлийн удирдлага
- Үйлдвэрлэлийн зохицуулалтын ахлах ажилтнуудыг зааварлан, дагалдуулан сургах
- Үйлдвэрлэлийн зохицуулалтын гадаад ахлах мэргэжилтэн болон Үйлдвэрлэлийн зохицуулалтын багийн бусад гадаад ажилтнуудтай хамтран үр ашигтай ажиллах
- Үйлдвэрлэлийн тавцангийн хэмжээнд сахилга баттай хуваарийн гүйцэтгэлийг хангахын тулд үйл ажиллагааны хэлтсийг тэргүүлэх
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шаардлагатай зорилт, төсөвт багтаан богино болон дунд хугацааны төлөвлөгөө, хуваарийг мөрдөн биелүүлэх
- Ажлын бүх талбаруудад өдөр тутмын үзлэг шалгалт хийх ба аюулгүй, үр ашигтай ажлын соёлыг хөгжүүлэх зорилгоор ажлын талбарт байнгын харилцаатай байх
- Гүйцэтгэх ажилд хэрэглэгдэх нөөцийг төлөвлөн, зохион байгуулж, хуваарилах
- Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулж, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх замаар зардлыг бууруулах
- Осолд хариу арга хэмжээ авах протоколын талаар ойлголт мэдлэгтэй, тэдгээрийн шаардлагыг биелүүлж ажиллах
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- 6-с доошгүй жил уул уурхайн үйл ажиллагааны орчинд, 3-с доошгүй жил үйл ажиллагааны багийг удирдсан эсвэл 3-с доошгүй жил барилгын багийг ахлах ажилтан, түүнээс дээш түвшиндудирдсан ажлын туршлагатай байх.
- Блокоор нураах олборлолт гэх мэт гүний уурхайн олборлолтын арга техникээр туршлага эзэмшсэн бол зайлшгүй харгалзан үзнэ.
- Гүний уурхайн барилгын туршлагатай байх
- Гүний уурхайд эсвэл барилгын ахлах ажилтан эсвэл түүнээс дээш албан тушаалд ажилласан туршлагатай байх
- Англи хэлний аман болон бичгийн чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх, https://www.ot.mn/local-career/ эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)