Үйлдвэрлэлийн бэлэн байдлын инженер

Нээлтийн огноо: 2024-01-26
Хаалтын огноо: 2024-02-09 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн бэлэн байдлын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Олборлолтын тоног төхөөрөмж буюу худалдан авах материалдтехникийн үнэлгээ хийх
  • Одоогийн болон ирээдүйн олборлолтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад гүйцэтгэх, зохицуулах чиг үүрэгтэй
  • Гаргасан ажлын төлөвлөгөөний эрсдэлийг бүх талаас тодорхойлж, бууруулах, удирдан зохицуулах
  • Ажлын төлөвлөгөөг хуваарийн дагуу биелүүлэхэд хяналт тавьж, туслах
  • Далд уурхайн шинэ технологи хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Долоо хоног тутмын болон сарын төлөвлөлтийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, ажлын төлөвлөгөөг гаргах, инженерчлэл, ашиглалт, засвар үйлчилгээ, автоматжуулалтын технологи, төлөвлөлтийн багтай нягт хамтран ажиллах.
  • Олборлолтын багийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх
  • Цаашид сайжруулалт хийх үүднээс бүх хэрэгжилтийн үр дүн, сургамж, сайжруулах талбар зэргийг танилцуулах.
  • Төсөл, тоног төхөөрөмж, худалдан авалтын хяналтын хуудас зэрэг бүх баримт бичиг, төслийн менежментийн хэрэгслийг шинэчилж байх
  • Тоног төхөөрөмжийн төлөвлөлт, менежмент, хорт утаа ялгаруулалтыг бууруулах ажилд оролцоно
  • Шаардлагатай тохиолдолд хурлыг даргалж, эрсдэлийн үнэлгээ хийх
  • Уурхайн талбайн аюулгүй байдал, бүтээмж, чанар, зардал бууруулах санаачлагыг тодорхойлж хэрэгжүүлэх, ОТ ижил төстэй үйл ажиллагаатай харьцуулахад эдгээр салбарт үр дүнтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх.
  • Стандарт, тайлан, зураг, гарын авлага, хөрөнгийн тооллого бэлтгэх, хөтлөх, хянах.
  • Монгол улсын болон олон улсын мэргэжил дээшлүүлэх удирдамжийн шаардлагад нийцсэн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг (бие даасан эсвэл ажил олгогчийн ивээн тэтгэсэн) замаар өргөжүүлж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх.
  • Аюулгүй ажлын орчныг бүрдүүлж ажиллах
  • Бүх ажилчид болон төслийн оролцогч талуудтай сайн ажлын харилцааг хадгалж, хөгжүүлж

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх..
  • Уул уурхайн инженер, эсвэл холбогдох инженерийн салбар.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.Англи хэлний ярианы болон бичгийн чадвар маш сайн байх
  • MS Office хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.