Үйлдвэрлэлийн бэлэн байдлын ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Гүний уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн бэлэн байдлын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, найдвартай ажиллагааны үйлчилгээ, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л асуудлаар засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны ажлын хэсгүүдийн хооронд харилцан зохицуулалт хийн ажиллана
- Худалдан авах гэж байгаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид техникийн үнэлгээ хийх
- Одоогийн болон ирээдүйн уулын үйлдвэрлэлэийн ажлуудын бэлэн байдлын хамрах хүрээнд уяалдаа болон гүйцэтгэлд оролцох
- Төсөл, тоног төхөөрөмж ба худалдан авалтын бүртгэлийн ажлын бичиг баримтынболон төслийн удирдлагын хэрэгслүүдийн хөтлөлт
- Уурхайн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, удирдлага, утаа ялгаруулалтыг бууруулах ажлуудад оролцоно
- Шаардлагтай гэж үзсэн хурлууд болон эрсдлийн үнэлгээний ажлын удирдан зохион байгуулах
- Шинэлэг санаа хүсэлтүүдийг цаг тухайд нь хянаж хүлээн авч болон хуваалцах
- Төслийн үндсэн шаардлагууд болох Аюулгүй ажиллагаа - Бүтээл - Цаг хугацаа - Зардал гэсэн зарчимд хүрч ажиллах
- Найдвартай ажиллагааны хурлуудад операторуудыг удирдан, тоног төхөөрөмжийн нөхөн сэргээх аливаа асуудлуудыг хөндөх арга хэмжээнүүдэд оролцох
- Тоног төхөөрөмжийг өөрчлөх аливаа шаардлагуудад тайлбар зөвлөмж өгөх
- Тоног төхөөрөмжийн ашиглалт, бэлэн байдалд шинжилгээ хийх
- Уурхайн талбарт аюулгүй ажиллагаа, бүтээмж, чанар, зардлыг сайжруулах санаачилгуудыг тодорхойлж, хэрэгжүүлэИжил төстэй үйл ажиллагаануудтай харьцуулахад ОТ тухайн хэсгүүдэд үр дүнтэйгээр өрсөлдөж чадвартай байх
- Стандарт, тайлан, зураг төсөл, гарын авлага, хөрөнгийн тооллогыг бэлтгэх, хангах, хяналт тавих
- Монгол улсын болон олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжийн шаардлагуудад нийцүүлэн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх (өөрийн санаачлагаар эсвэл ажил олгогчийн санхүүжилтээр) замаар мэргэжлийн ур чадварыг өргөжүүлж, шинэчлэх
- Ажлын цаг, хоолны цаг, ажил дуусах цаг, аюулгүй байдлын талаарх харилцаатай холбоотой дүрэм, журмыг хэрэгжүүлэх
- Аюулгүй, найдвартай ажлын орчинг удирдан, тэдгээрээр хангах
- Бүх ажилчид, төслийн оролцогч талуудтай ажлын сайн харилцааг бий болгон сахих
Тавигдах шаардлагууд
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- Гүний уурхайн орчинд дор хаяж 1 жил ажилласан байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны бүрэн чадамжтай байх
- Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх;
- Бизнесийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргахад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх;
- Багийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах;
- Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
- Англи, монгол хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр ур чадвартай.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.