Үйлдвэрлэлийн Ахлах Мэргэжилтэн
Оюу толгойн ажиллах хүчний 97-оос дээш хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр ур чадвартай боловсон хүчин авахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй бөгөөд дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхай - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн Ахлах Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь аюулгүй, амжилттай үйлдвэрлэлийн явуулахын тулд техникийн багууд болон үйл ажиллагааны багуудыг хооронд нь холбон ажиллахад оршино.
Ажлын чиг үүрэг
- ГУ Үйлдвэрлэлийн үйл ажиллагаануудад зориулсан систем, процессуудыг тогтоох
- Үйлдвэрлэлийн багийг амжилттайгаар бүрдүүлэхэд зориулан Эрсдэлийн Үнэлгээ, АСЖ, сургалтын багцуудыг зохицуулах. Үйлдвэрлэлтэй холбоотой бүх үйл ажиллагааны гүйцэтгэлийн аргачлалыг тодорхойлох.
- Үйл ажиллагааны бэлэн байдлын багт MOS (процесс, маягтын загвар, хурлууд, тайлангууд)-г боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх
- Үйлдвэрлэлийн монгол ахлах инженерүүдэд сургаж, заах
- Үйлдвэрлэлийн бүх дизайнуудыг батлах, дизайн нь техникийн талаасаа зөв ба үйл ажиллагааны хувьд биелэгдэх боломжтой байхыг хариуцна.
- Улирал бүрийн, сар тутмын, долоо хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөлтүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагануудад зориулсан маягтын загвар, хуудаснуудыг боловсруулан гаргахад туслах
- Өрөмдлөг, тэсэлгээний дизайнд шаардлагатай өөрчлөлтийг оруулах аливаа асуудлаар OT өрөмдлөг, тэсэлгээний ахлах мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоон ажиллах
- Үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаануудад хяналт шалгалт хийн сайжруулах зөвлөмжийг өгөх
- Монгол улсын болон олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжийн шаардлагуудад нийцүүлэн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх (өөрийн санаачлагаар эсвэл ажил олгогчийн санхүүжилтээр) замаар мэргэжлийн ур чадварыг өргөжүүлж, шинэчлэх
- Ажлын цаг, хоолны цаг, ажил дуусах цаг, аюулгүй байдлын талаарх харилцаатай холбоотой дүрэм, журмыг хэрэгжүүлэх
- Аюулгүй, найдвартай ажлын орчинг удирдан, тэдгээрээр хангах
- Бүх ажилчид, төслийн оролцогч талуудтай ажлын сайн харилцааг бий болгон сахих
Тавигдах Шаардлагууд
- Уул уурхайн инженер, Инженерийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлэр Бакалаврын зэрэг эзэмшсэн
- Салбартаа 10-с доошгүй жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Гүний уурхайн орчинд дор хаяж 7 жил ажилласан байх
- Root cause буюу эх үүсвэрийн шинжилгээ, зөрчил, догогдлыг арилгах сургалтанд суусан бол давуу тал болно
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх. (ярианы болон бичгийн)
- Багаар хамтран ажиллаж шинэ төсөл,хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх чадвартай байх
- Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх ур чадвартай
- Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
- Өөрийн санааг бусдад тодорхой ойлгомжтой илтгэх ур чадвартай байх
- MS Office програмын ахисан түвшний мэдлэгтэй, Power BI программ дээр ажиллах чадвартай
- Төсөв гаргах болон төсвийн янз бүрийн аргуудыг хэрэглэх туршлагатай бол давуу тал болно
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.