Дотоод ажлын зар

Үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн /Өрөм тэсэлгээний хэсэг/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 10 хоног ажиллаж, 4 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн – /Өрөм тэсэлгээний хэсэг/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн багийн гишүүний хувьд гүний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагааны ахлах ажилтнууд болон олборлолтын багийнхныг удирдлага, манлайллаар ханган ажиллахад оршино. Гүний уурхайн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Менежерт тайлагнах ба компанийн бодлого, журмын дагуу тухайн байгууллагын зорилго, зорилтод хүрэх арга барилд нийцүүлэн түүнийг хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн ажиллана
  • Монгол улсын Засгийн газраас заасны дагуу Тэсрэх бодисын тэсэлгээний бүх хууль ёсны шаардлагуудыг хангаж ажиллах
  • Өрөмдлөг, тэсэлгээний багийн дотор болон гүний уурхайн ерөнхий ажиллах хүчний дотор аюулгүй ажиллагааны соёлыг идэвхийлэн боловсруулахын зэрэгцээ нүдэнд харагдахуйц, аюулгүй ажиллагаа мэдрэгдэхүйц манлайллаар хангаж ажиллах
  • Зардал, байгаль орчны нөлөөллийг бууруулахын зэрэгцээ бүтээмжийг дээшлүүлэхийн тулд улаар таслах түвшний өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагаа болон хүдэр буулгах цэгийн өрөмдлөг,тэсэлгээний үйл ажиллагааг аюулгүйгээр удирдах
  • Сургалт, ажил мэргэжил ур чадварын хөгжүүлэлт, сахилга бат гэх мэт өрөмдлөг, тэсэлгээний багийн гүйцэтгэлийн удирдлага
  • Гүйцэтгэх ажилд хэрэглэгдэх нөөцийг төлөвлөн, зохион байгуулж, хуваарилах
  • Ажлын нэгжийн сургалт, аюулгүй ажиллагааг хангах, хэлтсийн хуваарь гаргалт, бүтээмжийг хариуцах
  • Ажилчдыг зохих ээлжүүдэд хуваарилснаар бүтээмж, чанар, зардал, үйлчилгээ, ажил үүрэг гүйцэтгэх аргачлалын хүссэн түвшинд байлгах
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шаардлагатай зорилт, төсөвт багтаан богино болон дунд хугацааны төлөвлөгөө, хуваарийг мөрдөн биелүүлэх
  • Өдөр тутмын, долоо хоногийн болон сар тутмын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор хүмүүс, тоног төхөөрөмжийн хуваарилалтыг аюулгүй, үр дүнтэй, үр ашигтайгаар зохицуулах
  • Ажил үүргийн таамаг, ажлын эрэмбэлэлт, ажил үүрэг гүйцэтгэх аргачлалд зааварчилгаагаар хангах зэрэгтэй холбоотой арга хэмжээг санал болгох ба/эсвэл санаачлах
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулж, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх замаар зардлыг бууруулах
  • Өрөмдлөг, тэсэлгээний гадаад ахлах мэргэжилтэн болон өрөмдлөг, цэнэглэлтийн гадаад мэргэжилтэнтэй хамтран үр ашигтай ажиллах
  • Өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагаа (дизайн, тоног төхөөрөмж, газрын нөхцөл байдал)-ны талаар санал бодлоо илэрхийлэн, тасралтгүй сайжруулалтыг хангах зорилгоор Техникийн үйлчилгээ болон Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн багуудтай хамтран ажиллах
  • Осолд хариу арга хэмжээ авах протоколын талаар ойлголт мэдлэгтэй, тэдгээрийн шаардлагыг биелүүлж ажиллах
  • Аюулгүй ажиллагааны стандартууд, журмуудыг хангаж, аюулгүй ажиллагааны зөв соёл, найзын системийг идэвхийлэн дэмжих

Тавигдах шаардлага

  • Уул уурхай болон техник, инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг байх
  • Гүний уурхайд хүн удирдан ажиллаж байсан бол давуу тал болно
  • +5 жил гүний уурхайн туршлагтэй бол тэр тусмаа өрөмдөлөг тэсэлгээний хэсэгт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Ability to develop and maintain awareness of occupational hazards and safety precautions, skilled in safety practices and recognising hazards
  • Үйлдвэрлэлийн осол болон өөр бусад ажлын байран дээрх аюулыг олж илрүүлэх түүнээс урьдчилан сэргийлэх чадвартай байх
  • Ямар нэг зөрчил тэмдэглэлгүй, хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Бусдыг сургах, чиглүүлэх чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)