Үйлдвэрлэлийн Автоматжуулалтын Ахлах Мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа - Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн Автоматжуулалтын Ахлах Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого журмын дагуу хариуцсан нэгж хэсэгтээ өөрийн шууд харьяалалд хамаарах багийг удирдах, зохион байгуулах, төлөвлөх, сургах, системтэй зааж чиглүүлэх замаар үйлдвэрийн автомат удирдлагын систем(DCS, PI, APC etc.)-үүдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахад чиглэнэ.
Үүрэг даалгавар
• Аюулгүй үйлдвэрлэлийг амжилттай хэвшүүлэхийн тулд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гаргах шийдвэр алхам бүртээ дээрхи зорилтыг үргэлж анхаарч үзэж байх
• НЭУ-н үйл ажиллагаанд гүнзгий оролцох, НЭМ, ажил эхлэхийн өмнөх хурал, аюулгүй ажиллагааны ярилцлага болон бусад аюулгүй ажиллагааны програмуудыг хариуцсан хэсэгтээ чанартай хэрэгжүүлэх, багийнхаа гишүүдэд дэмжлэг үзүүлэх.
• Осол зөрчлүүд мэдээлэгдэж, аюулгүй ажиллагааны сайжруулах алхамууд хэрэгжиж байгаа эсэхийг хянах
• Инженерчлэлийн болон процессын удирдлагын туршлагыг Оюу Толгойд хянан үзэж, Рио Тинто болон гадны бусад үйлдвэрийн стандартууд болон шилдэг туршлагуудыг нэвтрүүлнэ.
• Бүх тулгуур систем болон удирдлагынхаа үндсэн баримт бичгийг боловсруулах болон гаргахад багаа удирдана.
• Процессын удирдлага, дэлгэцийн дизайн, түгшүүрийн дохиолол, автоматжуулалтын системийн инженерчлэл болон цахим аюулгүй байдалд олон улсын стандартуудад нийцүүлэн хянах
• Өөрчлөлтийн хяналтын системийг ажилдаа хэрэглэн, түүний баримт бичгийг боловсруулж , эрсдлийг нь хянана.
• Хүлээлгэн өгсөн просессын удирдлагын хэлхээний гүйцэтгэлийн тайланг хянах, процессын удирдлагын багийн тогтвортой байдал болон ашиглалтыг сайжруулахад нь дэмжих
• Удирдлагын лицензэд хяналт тавих, тайлангийн системийг дэмжих, үйлдвэрийн оновчлол болон бусад төслүүдийн сайжруулалтанд хүрэлцэхүйц бололцоогоор хангах төлөвлөгөө боловсруулах
• Эд ангийн эвдрэлийн давтамж болон системийн бэлэн байдлыг хангах, нэн шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг хянах
• Процессыг оновчлох, сайжруулах чиглэлээр боломжит нөөцүүдийг ашиглах (RT working group, T&I г.м хамтрагч байгууллагууд)
• Үйлдвэрлэл болон металл авалтыг сайжруулах, сул зогсолтыг бууруулах тал дээр металлургийн болон үйл ажиллагааны багтай хамтран ажиллах
• Багийн гишүүдээ хөгжүүлэх, шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх
• Асуудлын гол учир шалтгааныг тодорхойлж дахин давтагдахаас сэргийлэх
• Багуудын хоорондох төслүүдийг удирдан зохион байгуулж эдгээр төслүүдэд хэрэгтэй нөөц бололцоогоор хангах
• Автоматжуулалтын тоног төхөөрөмж болон үйлчилгээг нийлүүлэгч компаниуд болон ОТ-н хооронд гол харилцааг зохицуулах
• Автоматжуулалт болон системд хамааралтай боломжит бизнес эрсдэлийг тодорхойлж бууруулах
Тавигдах шаардлага
Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
Автоматжуулалт, Цахилгаан, Электроник инженер эсвэл түүнтэй адилтгах ажлын туршлагатай байх
5 болон түүнээс дээш жил Автоматжуулалт, Цахилгаан нарын хэмжүүр, Электроник, Удирдлагын систем болон Процесс удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
MS Office-н программууд дээр ажиллаж байсан, мэдээлэл өгөгдлийн шинжилгээ хийж байсан туршлагатай
Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх
Байгууллагын аль ч түвшинд хүмүүстэй харилцах өндөр чадвартай байх
Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Жижиг зүйлийг орхигдуулалгүй анхаардаг байх/Нягт нямбай байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар | Утас: +(976) - 7010-3604
|
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.