Үйлдвэрийн техникч

Нээлтийн огноо: 2022-02-23
Хаалтын огноо: 2022-03-09 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Үйлдвэрийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь компанийн бодлого журмын дагуу үйл ажиллагааны болон үйлдвэрлэлийн зориот, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд өөрийн хэлтсийн шууд харьяалалд байгаа металлургийн багийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлдвэрийн болон лабораторын тоног төхөөрөмж, анализаторуудын хэвийн ажиллагааг хариуцан ажиллаж оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ий ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
  • Ахлах мэргэжилтнийхээ багийн идэвхтэй, санаачлагатай гишүүн байж Оюу Толгойн ногоон зан үйлийг алхам бүртээ хэрэгжүүлэх замаар хамт ажилладаг хүн бүртэй ажлын сайн харилцаа бий болгох;
  • Өдөр тутмын баяжуулах процессийн гүйцэтгэлийг хянах, асуудлыг ойлгож оношлох, засаж залруулах аргыг олох, дүгнэлт гаргах;
  • Ахлах ажилтны даалгасан ажил үүргүүдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, тухайлбал нарийн хэмжүүрийн төхөөрөмжүүдэд тохиргоо хийх, процессийн балансын цэгүүдээс дээжлэлт хийх, үйлдвэрийн туршилт, сорьцлолтын ажлуудад оролцох г.м
  • Талбайн оператор болон ахлах ажилтантай нягт хамтран ажиллаж шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх
  • АnStat, PSM-үүдийн ажиллагаа, уншилтыг сайжруулж болох арга зам, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг байнга эрэлхийлж үйлдвэрт нэврүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Нарийн хэмжүүрийн металлургичид ажлаа тайлагнаж өдөр тутам гүйцэтгэх ажил үүргийн чиглэл, даалгаварыг авах, асуудлыг оношлох, арилгах заавар зөвлөмжийг авч ажиллах
  • AnStat, PSM, шингэн азотын генератор, нарийн хэмжүүрийн төхөөрөмжүүд, усны урвалжийн төхөөрөмжүүдийн найдвартай, хэвийн ажиллагааг хянаж шаардлагатай ажлууд дээр Засварын хэлтсийн механик, цахилгаан, төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх
  • Хариуцсан тоног төхөөрөмжийн уншилт хэвийн эсэхийг шалгаж шаардлагатай тохируулгын ажлыг гүйцэтгэж, уншилтыг нь зөвшөөрөгдсөн алдааны хязгаарт нь бариулж ажиллуулах

Тавигдах шаардлага

  • Ашигт малтмал баяжуулалтын технологи, Металлурги, Элекроникийн инженерийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.