Үйлдвэрийн Металлургич

Нээлтийн огноо: 2022-11-15
Хаалтын огноо: 2022-11-29 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Техникийн Болон Нэгдсэн Төлөвлөлт – Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатарт 50/50 хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Үйлдвэрийн Металлургич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хариуцсан хэсгүүд дахь металлургийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ий дүрэм журам, ЭМААБО-ы стандартуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах
  • Хариуцсан ахлах мэргэжилтнийхээ багийн идэвхитэй гишүүн байж ОТ-ын ногоон зан төлөвийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллагсадтайгаа ажлын сайн харилцаа холбоотой байх
  • Процесст үүсч байгаа аливаа асуудлыг ахлах металлургичид тайлагнаж үйлдвэрийг тэжээх хүдрийн өдөр тутмын төлөвлөгөө гаргах болон үйл ажиллагааны тактик боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангах.
  • Баяжуулах үйлдвэрийн бүтээмж, гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд хүргэхэд шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж үйл ажиллагааны багт тодорхой заавар, зөвлөмж гаргаж өгөх
  • Үйлдвэрийн процессийг өдөр тутам хянаж, бүтээмжид нөлөөлж буй асуудлуудыг илрүүлж, заавар зөвлөмж боловсруулах
  • Нэгж хэсгүүд, тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг хянаж, шаардлагатай үзлэг, тохиргоог хийх
  • Урвалжууд, ган бөөрөнцгүүд зэрэг үйлдвэрийн чухал хэрэглээний зүйлсийн хүргэлтийг бүртгэх, бодит зарцуулалтыг гаргах, талбайн үзлэг шалгалтыг гүйцэтгэж өдөр тутмын/долоо хоногийн/сарын нөөцийг бүртгэж хянах
  • Үйлдвэрийн процесст гарч болох асуудал эсвэл боломжуудыг урьдчилан тооцоход хэрэг болох үйлдвэрийн дата болон мэдээллүүдийг цэгцэлж хадгалах
  • Долоо хоног тутмын үйлдвэрийн бүтээмжийн үнэлгээ болон тайланг гаргахад шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэх
  • Талбайн оператор болон хариуцсан ахлах ажилчидтай нягт хамтран ажиллаж бүтээмжийн зорилтыг биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрийн технологийн процессыг цаг ямагт сайжруулах, гарч болох боломжууд, эрсдлийг тодорхойлон техник технологийн сайжруулалтын судалгааг цаг ямагт гүйцэтгэх;

Тавигдах шаардлага

  • Ашигт малтмалын боловсруулалт, Металлургийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү. Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.