Явцын сайжруулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-03-28
Хаалтын огноо: 2024-04-11 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Мэдээлэл технологийн үйл ажиллагааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Явцын сайжруулалтын мэргэжилтэн MMP ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн тодорхой үйл ажиллагааны үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэх, төслийн хөгжүүлэлтийн шатанд бизнесийн процессын зураглал, амжилтын хүчин зүйл, байнгын сайжруулалтын чиг үүргийн ажлуудтай уялдуулах замаар Санхүүгийн болон Үйл ажиллагааны хэлтсүүдийг дэмжиж ажиллахад оршино. Мөн Рио Тинто группийн MMP (Уурхай ба явцын удирдлага) процессыг Бизнес шийдэл системийн тусламжтайгаар ОТ компанид эхлэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, үр дүнтэй ашиглах, тогтворжуулах, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарна. Процессын сайжруулалтын мэргэжилтэн нь Бизнес шийдэл системийн хүрээнд бизнес процессийг өөрчлөх талаар зөвлөмж гаргах, асуудлыг шийдвэрлэх, тодорхой бизнесийн процессын нөөц болон зардлын талаар ажил хэргийн шийдвэр гаргахад нөлөөлөх буюу дэмжлэг туслалцаа үзүүлэх чадвартай байна.

Үүрэг даалгавар

  • MMP процессын нэвтрүүлэлт, хэрэгжилтийг дэмжих чиглэлээр бодлого, журам, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд гол оролцогч талуудтай хамтарч ажиллах.
  • MMP процесс болон Бизнес шийдэл системийн процессуудын хоорондын уялдаа холбоог хангахтай холбоотой асуудлыг илрүүлэх, шийдэх талаар зөвлөгөө өгөх.
  • Төслийн тодорхойлолт гаргах болон Зураг төслийн шатанд оролцож, бизнесийн тогтвортой байдлыг хангаж, Рио Тинто группын бодлого, стандарт, хяналтын зохих түвшинд нийцүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
  • Бизнес шийдэл системийн MMP процесс болон бизнесийн бусад процессуудын хоорондын уялдаа холбоог хангахтай холбоотой аливаа асуудлыг илрүүлэх, шийдэх.
  • Рио Тинто группын Бизнес шийдэл системийн МСТ-ийн нэгж болон Бизнесийн нэгж хариуцсан мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөнийн үндсэн дээр процессын шийдэл нэвтрүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх.
  • Рио Тинто группын Бизнес шийдэл системийн МСT-ийн нэгжтэй хамтран ажиллаж, байнгын сайжруулалт хийх шаардлагатай элементүүдийг зөвлөлдөн тодорхойлж, бүртгэл хөтлөх.
  • Оюу Толгой компанийн үйл ажиллагаанд байнгын сайжруулалт хийхэд чиглэсэн санаачилгуудыг гардан хэрэгжүүлэх.
  • Ажилтнуудыг Бизнес шийдэл системд хийсэн сайжруулалтын талаар сургалтад хамруулж, тухайн сайжруулалтын улмаас ажилтнуудын хариуцаж буй процесс, ажил үүрэг, үүрэг хариуцлагад үзүүлэх нөлөөллийг багасгах.
  • Рио Тинто группын Бизнес шийдэл системийн МСT-ийн нэгж болон Бизнесийн процесс хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран бизнесийн процессын дэлгэрэнгүй зураглал гаргахад тусалж, процессын дизайн, Гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт, үйл ажиллагаа сайжруулах санаачилгуудыг бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх.
  • Рио Тинтогийн бусад Бизнесийн нэгжийн Процессын сайжруулалтын мэргэжилтнүүдтэй холбоотой байж мэдлэг мэдээлэл хуваалцах - Туршлага солилцох групп болон SAP хэрэглэгчдийн конференцод бизнесийн нэгжээ төлөөлөн оролцох.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Мэдээллийн технологийн эсвэл бусад үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх.
  • 5-аас доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх.
  • Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ур чадвартай байх.
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх.
  • Асуудал шийдвэрлэх болон төслийн удирдлагын чиглэлээр сайжруулалтын холбогдох туршлагатай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.