Ээлжийн хуваарь гаргагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Ээлжийн хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь шинээр үүсгэн зохион байгуулагдсан Үйлдвэрлэлийн багт компанийн бодлого, журмын дагуу, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө цэнэглэлт, тэсэлгээний үйлчилгээг үзүүлж, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллах юм. |
Үүрэг даалгавар
- Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх.
- Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудад төлөвлөгөөт хуваарьт нийцүүлэн, ажиллах хүчний ажлын гарцын чанар, аюулгүй ажиллагааны манлайллыг хангах зорилгоор үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийх.
- Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудад ажил үүргийн ойлголт, харилцааны төвөгшлийг нэмэгдүүлэх зорилгоор үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийх.
- Ахлах ажилтнууд, Богино интервалын хянагчид, техникийн багуудтай нягт хамтран нэгдсэн долоо хоног болон сар тутмын төлөвлөгөөний дагуу 24/36 цагаар эргэлттэй хуваарийг гарган, шинэчлэх
- Операторууд, ахлах ажилтнууд, хяналтын өрөө, ажил эхлэхийн өмнөх хурлын хэсгүүдэд шаардлагатай ээлжийн хуваарь, дизайн, явцын хяналт болон бусад мэдээллийг хүргэх
- Огтлогч малталт, олборлолтын түвшний зохион байгуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа, эрсдэлтэй холбоотой мэдээлэл, хамрах сэдвээр хангах гол хариуцлагатаны үүргийг гүйцэтгэх
- Ээлж тус бүрт бүртгэлийн үнэн зөвийг нягтлан олборлолттой холбоотой өгөгдлийг хянах (тоног төхөөрөмж, байршил, бүтээмж, ажил үүрэг гэх мэт)-д туслах
- Хуваарь болон бодит гүйцэтгэлийн хоорондох зөрчилдөөнийг шинжлэн, мэдээлэх
- Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
- Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах (Удирдлагын Үйл ажиллагааны систем).
- Ажлын байран дахь одоо байгаа болон болзошгүй аюулыг тодорхойлж тэдгээрийг үр ашигтайгаар удирдах
- Долоо хоног, сар тутмын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад идэвхтэйгээр оролцох
- Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер эсвэл холбогдолтой мэргэжлүүдээр баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх
- 2-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай байх
- Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тусгайлан заасан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөг байх
- Ажлын байрны аюулууд, ноцтой эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэгийг хөгжүүлэх, бататгах чадвартай байх
- Microsoft Excel болон Office программуудыг өндөр түвшинд ашиглах чадварыг сайтар эзэмшсэн байх
- AutoCAD, Vulcan, Surpac, Deswick эсвэл ижил төстэй компьютерийн 3D зураг төслийн програм хангамжуудыг ашиглах туршлага, чадвартай байх
- Англи хэлний аман болон бичгийн ур чадварыг сайтар эзэмшсэн бол харгалзан үзнэ
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)