Ажил мэргэжил

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны шинэ төгсөгч ажилтан /1/

Нээлтийн огноо: 2020-12-25
Хаалтын огноо: 2021-01-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай - Төслийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны шинэ төгсөгч ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус ЭМААБО-ы баг, төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх ажлыг зохих удирдлагын дор компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ы стратегийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх ба түүнийг дэмжих зорилтуудыг хэрэгжүүлэх.
  • Дүрэм журмын хэрэгжилтийн баталгаажилтын төлөвлөгөөг боловсруулах болон баталгаажуулалтын үйл ажиллагаануудад туслах.
  • Хөтөлбөр, санаачилгуудыг хэрэгжүүлэх тал дээр ЭМААБО-ы багтай хамтран ажиллах
  • Эрсдэлийн үнэлгээний хурлуудад оролцон, багуудад ажлын орчны эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг үр дүнтэй бууруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Төслийн бүхий л үйл ажиллагаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомж болон ЭМААБО-ы стандартуудад бүрэн нийцэн ажиллах аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмрээ оруулах.
  • Ажлын талбайд аюулгүй ажиллагааны ярилцлагууд хийж, шаардлагатай дэмжлэг, зөвлөгөөг өгөх.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018, 2019, 2020 онуудад төгссөн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, ЭМААБО-ы чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны зөв соёлыг түгээх хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.