Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого
Оюу Толгой ХХК-ийн бүхий л үйл ажиллагаа нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны (ЭМААБО) талаарх хүлээсэн үүрэгтэй салшгүй холбоотой юм. ЭМААБО-ны үр дүнтэй менежментийг хэрэгжүүлэх нь бидний бизнесийн гол зорилго болно.
Оюу толгойн нийт ажиллагсад, түүнд хамтран оролцогсдын сайн сайхны төлөө энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд бид ЭМААБО-ны менежментийн тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх мөн осол аюулгүй, эрүүл ажлын байрыг бий болгох үүрэг амлалт авч байна.
Бидний зорилт | Зорилтод хүрэх арга хэмжээ |
---|---|
ЭМААБО-ны гүйцэтгэлийн үр дүнтэй байдал, үйл ажиллагааны байнгын сайжруулалтыг хангах |
|
Хариуцлага ба үйл ажиллагааны ил тод байдлын зарчмыг баримтлах |
|
ЭМААБО-ны осол, гэмтэл/өвчлөл, байгаль орчны бохирдлоос сэргийлж, тогтвортой хөгжлийг дэмжих |
|
Компанийн ЭМААБО-ны зорилго, зорилтуудыг биелүүлэх |
|
Компанийн зүгээс бүх ажиллагсад ба гэрээт ажилтнуудад эерэг ухамсар бий болгох, дэмжлэг үзүүлэх |
|
Байгалийн нөөц баялгийг хайр гамтай ашиглах, хүний үйл ажиллагааны улмаас үүссэн хоёрдогч түүхий эд, материалд хариуцлагатай хандах |
|
Орон нутгийн иргэд болон оролцогч талуудтай урт хугацааны найрсаг харилцаа холбоо тогтоох замаар бидний эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа орон нутгийн иргэдийн амьдрал болон байгаль орчинд үр өгөөжтэй өвлөгдөн үлдэх нөхцлийг бүрдүүлэх |
|