Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-10-11
Хаалтын огноо: 2022-10-25 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл - Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ЭМААБО-ы Менежерт ажлаа тайлагнан Гүний уурхайн төслийн удирдлагуудад, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарт ЭМААБО-ы зөвлөгөө үзүүлэх, шаардалгатай дэмжлэг, көүчин болон сургалтаар хангаж, туслалцаа үзүүлэхэд оршино. ЭМААБО-ы ахлах мэргэжилтэн нь Гүний уурхайн төсөл дээрх Рио Тинтогийн ЭМААБО стандарт, тогтолцооны хэрэгжилтийг хариуцан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой Гүний уурхайн төслийн багт ЭМААБО-ы дэмжлэг үзүүлэх
  • Гүйцэтгэгч байгууллага тэдний туслан гүйцэтгэгч, гэрээт компаниуд, хамтран ажилллагсадтайгаа ажил хэргийн харилцаа холбоог тогтоох
  • ЭМААБО-ы гүйцэтгэлийг сайжруулахуйц зан үйл, үйл ажиллагааг бий болгоход нөлөөлөх
  • Гүний уурхайн төслийн ЭМААБО-ы зорилтуудыг боловсруулах болон түүнийг хэрэжүүлэх стратеги төлөвлөгөө дээр голлох үүрэгтэй ажиллана.
  • Рио Тинтогийн Аюулгүй Ажилланы Төлөвшлийн Загварын хэрэгжилт болон холбоотой ажлуудыг удирдан зохион байгуулах
  • Ноцтой Эрсдэлийн Удирдлагын хэрэгжүүлэх процест идэвхтэй оролцох, зохион байгуулах
  • ЭМААБО-ы ажлын хэсэгт орж ажиллах, дэмжлэг үзүүлэх
  • Компаний аюулгүй ажиллагааны стандарт, холбогдох хууль эрх зүйн шаардлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ажлын байрны үзлэг хийх, аудит зохион байгуулах
  • Эрсдлийг бууруулах чиглэлд Ослын Дүн Шинжилгээнд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих
  • Барилгын багцуудын эрсдлийг арилгах / бууруулахын тулд эрсдлийн үнэлгээг удирдах / хянах замаар менежмент-д дэмжлэг үзүүлэх
  • ЭМААБО-ы гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх улмаар түүнд холбогдох гүйцэтгэлийн мэдээллийг ажилчид, гүйцэтгэгч байгууллагад мэдээллэж, тайлагнах
  • Байгууллагын бүх түвшний ажилтнуудтай холбоо тогтоож, үр дүнтэй харилцаж ажиллах
  • Гүйцэтгэгч байгууллагын ЭМААБО-ы Менежментийн Төлөвлөгөө болон эрсдлийн менежментийн процессыг хянах мөн хянах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Өөр шаардлагатай нэмэлт ажил үүргүүд

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан байх
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн байх.
  • ХАБЭА болон хамаарал бүхий мэргэшлийн сертификаттай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.