Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ажилтан (1)

Нээлтийн огноо: 2021-10-07
Хаалтын огноо: 2021-10-18 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл - Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ажилтан хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ажилтан (ЭМААБОA) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

ОТӨТ-ийн ЭМААБОA-ны Супервайзорд ажлаа тайлагнах ЭМААБО-ны Ажилтны үндсэн үүрэг нь ОТӨТ-ийн баг болон ОТӨТ-ийн удирдлагаар ажилааж байгаа Гүйцэтгэгч талуудын баг хамт олонд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зааварзөвлөгөө өгөх, туслах, дадлагажуулах, сургах зэрэг үйл ажиллагааг удирдан ажиллахад ЭМААБОA -нь Ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэн ажиллана. ЭМААБО-ны Ажилтан нь ЭМААБО-ны бодлогын хэрэгжилтэнд хяналт тавьж Рио Тинтогийн ЭМААБО-ны Стандарт болон системүүдийг мөрдүүлэн хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар:

  • ОТӨТ-ийн багт ЭМААБО-ны талаар дэмжлэг үзүүлж ажиллах,
  • Бүх гэрээт ажилчид, мэргэжил нэгт ажилчид болон бусад хамтран ажиллагсаддаа мэргэжлийн түвшинд сайн харилцаатайхамтран ажиллах,
  • Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах,
  • Ноцтой Эрсдэлийн Удирдлагын үйл ажиллагаанд оролцох,
  • Аюулгүй ажиллагааныхороонуудболон бусад хамтрагч багийн ажилд оролцох,
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны санаачлага болон мэдлэг олох явцыг дэмжих хамтран ажиллагсад болон ЭМААБО-ны багуудтай хамтран ажиллах,
  • Оюу Толгой ХХК-ийн аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн эрүүл мэндийн стандартууд, бусад холбогдох хууль тогтоомжийнхэрэгжилтийг хангахын тулдаудитболон үзлэгийг зохион байгуулах ба хийхэд оролцох,
  • Эрсдлийг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс ослын судалгаа хийх болон дэмжлэг үзүүлэх,
  • Үүрэгт ажлуудтай холбоотой эрсдлүүдийг бууруулах/арилгахын тулд төслүүд болон гүйцэтгэгчдийн багуудтай хамтран ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх/дэмжлэг үзүүлэх,
  • ЭМААБО-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилчид болон удирдлагуудынаюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн чиг хандлагуудыг тодорхойлон тайлагнаж, хамтран ажиллах,
  • Аюулгүй ажиллагааныхарилцан ярилцлагын үйл явцад оролцох,
  • Байгууллагын бүх түвшинд бусад ажилчидтай сайн харилцаа холбоо тогтоож, хамтранажиллах,
  • Шаардлагатай бусад ажлуудыг гүйцэтгэх,
  • Засан залруулах ажлуудын ахицыг хянан дуусгавар болгох гэх мэт.

Тавигдах шаардлага:

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлийн дипломтой байх эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсрол болон ажлын туршлагатай байж болно.
  • Аюулгүй ажиллагааны ажилтны болон ослын судалгааны сургалт (өндөр үнэлэгдэнэ).
  • Уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны чиглэлээр 3-5 жил ажиллаж байсан туршлагатай
  • ЭМААБО-ны удирдах ажлын туршлага байвал сайн гэхдээ заавал шаардлагатай биш
  • Аюулгүй ажиллагааны ажилтны болон ослын судалгааны сургалт өндөр үнэлэгдэнэ
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болнo.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Tовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.