Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Манай ажилтнууд авьяас чадвартай, хийж бүтээх урам зориг дүүрэн олон үндэстний төлөөлөл бүхий хамт олон бол хамгийн үнэт баялаг юм. Ажилчид маань аюулгүй, эсэн мэнд байхаас илүү чухал зүйл бидэнд үгүй.

Ажиллах хугацаандаа өдөр бүр гэртээ эсэн мэнд, эрүүл саруул очдог, осол гэмтэл, өвчлөлөөс ангид ажлын байр бий болгох нь бидний зорилго юм.

Үүний адил үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үүрэг амлалтаасаа ч бас гажихгүй юм. Бид явуулж буй үйл ажиллагаанаасаа байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах, арилгах үүрэг амлалт хүлээсэн. Бид цаашид ч байгаль орчны өндөр стандартыг тогтоож, байгаль орчны мэргэжилтнүүд болон үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ард иргэдийн зөвлөгөөг хэрэгжүүлэх болно.

Бид Олон Улсын Уул Уурхай, Металын Зөвлөл (OУУУМЗ) (International Council on Mining and Metals ICMM)-ын тогтвортой хөгжлийн зарчмууд болон хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлд чиглэсэн Коппер Марк (Copper Mark) олон улсын худалдааны тэмдэгтийг 2020 оноос эхлэн нэвтрүүлсэн бөгөөд олон улсын тэргүүн туршлага болсон энэхүү тэмдэгтийн шаардлагыг ханган, жил бүр олон улсын эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар тохирлыг баталгаажуулан ажиллаж байна.