Эрүүл мэндийн хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, орон нутгийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл:

  • Халдварт өвчний учруулж болзошгүй аюул, эрсдлийг бууруулахад анхаарч, эмнэлгээс шалтгаалсан халдварын эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, нийт хүн ам, эмнэлгийн ажилчдад эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй орчныг бүрдүүлэх;
  • Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Хүүхэд, залуучуудыг гэр бүл, олон нийтийн хүч оролцоотойгоор чадваржуулах, тэдний нийгмийн идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих, амьдралын зөв дадал зуршлыг төлөвшүүлэхийг дэмжих.
  • Орон нутгийн эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулах.