Эрүүл ахуйн техникч

Нээлтийн огноо: 2022-08-01
Хаалтын огноо: 2022-08-15 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБ – Эрүүл мэнд ба эрүүл ахуйн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Эрүүл ахуйн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, стандарт, журамд нийцүүлэн хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн гүйцэтгэл, эрүүл мэнд, эрүүл ахуйн ажлын үр дүн болон үйл ажиллагааны нэгжүүдийн хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой бусад үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд техникийн үйлчилгээ, тусламж үзүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • ОТ-н Гадаргын болон Гүний уурхайн үйл ажиллагаа, төслийн хүрээнд байгаа ажлын байрны хүрээлэн буй орчны стресс үүсгэдэг хүчин зүйл, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хянах.
  • Эрүүл мэндийн стандарт, журам, хууль тогтоомж, систем, санал санаачилгын бүхий л ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны чиглэлээр техникийн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, холбогдох үндсэн болон гэрээт ажилтнуудыг ОТ-н эрүүл мэндийн шаардлагад нийцүүлэх, мөрдүүлэх.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн санал санаачилга, туршлагын талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах, нэмэгдүүлэх үүднээс төслийн талбайн удирдлагын баг, ахлах ажилтан, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөвлөх болон үйл ажиллагааны бусад ажилтнууд зэрэг үндсэн оролцогч талуудыг ажлын ажлын байранд сургаж дасгалжуулах
  • Хамгийн бага удирдамж зааварчилгаа авч бие даан ажиллаж, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэхийн тулд техникийн болон мэргэжлийн мэдлэг чадвараа ашиглан хувь нэмэр оруулж, шууд удирдах ажилтанд хамгийн тохиромжтой, үр дүнтэй шийдлийг санал болгох.
  • Эрүүл мэнд, эрүүл ахуйн бүх эрсдэлийг зохих ёсоор авч үзэж, хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бол ажлын талбайн хөдөлмөрийн эрүүл ахуйн шалгалт, хяналт явуулах.
  • Эрүүл мэнд, эрүүл ахуйн эрсдэлийг арилгахад дэмжлэг үзүүлэх үүднээс үйл ажиллагаа, засвар үйлчилгээний ажлыг төлөвлөх үйл явцад оролцох, хамрагдах, туслах
  • Ээлжийн эрүүл мэнд, эрүүл ахуйн эрсдэлийг удирдан зохицуулах талаар шууд удирдах ажилтан болон багийн гишүүдийн эрүүл мэндийн дэмжлэг, зааварчилгаа, сургалт дасгалжуулалтын шаардлагыг хангахын тулд ажил эхлэхийн өмнөх болон бусад шаардлагатай уулзалтуудад тогтмол, идэвхтэй оролцох.
  • Шаардлагатай бол зөвлөх болон ахлах мэргэжилтэнд өдөр тутмын үндсэн ажлыг үр дүнтэй удирдан зохицуулахад нь дэмжлэг үзүүлэх
  • ЭМААБО-ны дотоод болон гадаад шалгалт, ноцтой эрсдэлийн хяналтын магадалгаа, үнэлгээ болон ажлын байрны үзлэг шалгалт, ажиглалтад оролцох.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт, зорилт, төлөвлөгөөг жилийн ГҮҮ-тэй харьцуулан хэрэгжүүлэх
  • Төслийн талбайн хяналтын үр дүнг хянаж үзэх, үнэлэх, баталгаажуулах, хууль эрх зүйн хэрэгжилттэй харьцуулан шалгах, сар болон улирал тутам тайлагнах.
  • Эрүүл мэнд, эрүүл ахуйн хяналт шинжилгээний хэрэглээний зүйлсийн бэлэн байдлыг хангаж, хяналт шинжилгээний тоног төхөөрөмжид тохиргоо, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх
  • Хяналт шинжилгээний тоног төхөөрөмж, сургалтын багцын ашиглалтын/үйл ажиллагааны журмыг гаргах/боловсруулах, хянах
  • Удирдах ажилтанд эрүүл ахуйн асуудлаар шийдвэр гаргахад нь туслах үүднээс хяналт шинжилгээний мэдээллийн хариу, шалгалтын үр дүнд үндэслэн шаардлагатай бол хугацаат болон бүх төрлийн тайлан бичих
  • Шаардлагатай бол ажилтнуудын эрүүл мэндэд нөлөөлж буй эсхүл нөлөөлж болзошгүй осол зөрчил, осол болох дөхсөн тохиолдлын талаар мэдээлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн эрүүл мэнд, эсвэл дүйцэхүйц мэргэшилтэй.
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
  • Монгол улсын Эрүүл мэнд, эрүүл ахуйн дүрэм журмын талаарх мэдлэг.
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд/эрүүл ахуйг ханган ажиллах талаар хүлээсэн үүргээ чадварлаг гүйцэтгэдэг байх
  • Монгол хэлээр харилцах чадвартай байх (аман бичгийн, презентаци/танилцуулах)
  • Компьютерын MS Word. MS Excel, мэдээллийн сангийн программууд дээр сайн ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон аман харилцааны дунд түвшний чадвартай байх
  • Суудлын машин жолоодох үнэмлэхтэй байх шаардлагатай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.