Эрчим хүчний хөгжлийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-04-22
Хаалтын огноо: 2022-05-06 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Цахилгаан станц хөгжүүлэлтийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Эрчим хүчний хөгжлийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Оюу Толгойн эрчим хүчний хөгжлийн багт хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болон Оюу Толгойн эрчим хүчний стратегийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг үзүүлэх байна. Тус мэргэжилтэн нь Оюу Толгойн эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд өгөгдөл боловсруулах, ярих болон бичих, жижиг деталиудыг ажиллах, танилцуулга презентац хийх зэрэг олон төрлийн ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Мөн уул уурхайн бизнесийн үйл ажиллагааны ойлголттой, эрчим хүч болон хүлэмжийн хийг бууруулах, цаг уурын өөрчлөлтийн асуудлуудад сонирхол өндөртэй байх нь чухал.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагаа, ёс зүй, шударга байдал болон бусадтай харилцан хүндэтгэлтэй харилцах зан үйлийг үлгэрлэн харуулагч
  • Баг дотроо болон ОТ-н бусад хэлтэсүүд, төрийн байгууллагууд, гүйцэтгэгч компаниуд, гадны зөвлөхүүд зэрэг талуудтай үр дүнтэй ажлын харилцааг бий болгох
  • Стратегийн болон арилжааны эрчим хүчний хөгжлийн багийн идэвхитэй гишүүн байх
  • Оюу Толгойн эрчим хүч болон хүлэмжийн хийг бууруулах стратегийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хүлэмжийн хийг бууруулах үзэл баримтлал, судалгааг санаачлан хэрэгжүүлэх
  • Боловсруулсан стратегиудад үндэслэн хэрэгжүүлэх төслүүдийг боловсруулах холбогдох зөвшөөрлүүдийг авах
  • Сэргээгдэх эрчим хүч болон хүлэмжийн хийг бууруулах төслүүдийн анхан шатны хэрэгжүүлэлтийг гүйцэтгэх, үйл явцад хяналт тавих, үр дүнг танилцуулах, тайлагнах
  • Холбогдох өгөгдлийн баазуудыг үүсгэх, өгөгдөл оруулах, хариуцан ажиллуулах
  • Эрчим хүчний арилжааны гэрээнүүд болон Оюу Толгойн үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх дүн шинжилгээ, загвар болон тайлагналын арга барилыг хөгжүүлэх, сайжруулах
  • Дотоодод танилцуулагдах тайлан, албан бичгүүдийг бэлтгэх, хянах, зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыгинженер эсвэл байгаль орчны холбогдолтой чиглэлээр эзэмшсэн байх
  • Холбогдох мэргэжлээрээ 3-5 жил эсвэл түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай. Энэ нь Оюу Толгойд ажилласан, Оюу Толгойн дотоод систем болон үйл ажиллагааны ойлголт сайн бол давуу тал болно.
  • Монгол улсын эрчим хүчний салбар, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, засгийн газрын бодлого, холбогдох хууль, дүрэм журмуудын талаар мэдлэгтэй байх
  • Эрчим хүчний төрлүүд (тэр тусмаа цахилгаан эрчим хүч), зэсийн уурхайн үйл ажиллагаанд тэдгээрийн хэрэглээний талаар мэргэжлийн түвшний дундажаас дээдтүвшний мэдлэгтэй
  • Тогтвортой хөгжлийн болон хүлэмжийн хийг бууруулах түгээмээл арга барилуудын талаар мэргэжлийн түвшний дундажаас дээд түвшний мэдлэгтэй
  • Хүснэгтэн мэдээллээс өгөгдлийг шинжлэн дүгнэх дунд түвшний чадвар
  • Өгөгдөлд суурилсан моделийг боловсруулах замаар зүй тогтлыг ойлгох, үр дүн гаргах чадвартай
  • Арилжааны суурь ойлголтууд тухайлбал NPV, нэрлэсэн ба бодит, discount rates г.м-ийн талаар мэдлэгтэй
  • Аливааг дүгнэн шинжлэх, асуудлыг шийдэх хандлагатай, санаачлагатай
  • Өгөгдлөөс гарсан үр дүнг товч, тодорхой танилцуулах харилцах ур чадвартай
  • Англи хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай
  • MS Office-ийн программууд ялангуяа Word, Excel, PowerPoint-ийг ашиглан мэргэжлийн өндөр түвшний бичиг баримт танилцуулгуудыг боловсруулах чадвартай байх.
  • Эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр мэргэжлийн өндөр мэдлэгтэй цаашид энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.