Эрх Зүй, Засаглалын Хэрэгжилтийн Ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Орон нутаг- Эрх Зүй, Засаглалын Хэрэгжилт хэлтэст- Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Эрх Зүй, Засаглалын Хэрэгжилтийн Ажилтан шалгаруулж авна, тухайн гүйцэтгэж буй ажлаас хамаараад, Ханбогд сум, бусад сумууд, Оюу Толгой сайтад ажиллах шаардлага гарна. Энэхүү ажлын байр нь Орон Нутаг, Нийгмийн Гүйцэтгэлийн чиглэлээр нарийн цогц орчинд ажиллаж, туршлага чадвараа ахиулах боломж юм.
Үүрэг даалгавар
- Орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтууд, эрх зүйн хэрэгжилтийн шаардлагуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах, тайлагнах үүнд, Хөрөнгө Оруулалтын Гэрээ, Хамтын Ажиллагааны Гэрээ, Стандартууд, Бодлого Журмууд зэрэг багтана
- Орон нутгийн эрх зүйн хэрэгжилтийн үйл ажиллагаанд тогтмол шаардлагатай дэмжлэг үзүүлэх, үүнд, аудит, эрсдлийн үнэлгээ гэх мэт багтана
- Хэлтсийн үндсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон төрөл бүрийн баримт бичгийг нэгдсэн системд байршуулах, ил тод бас хялбар хэрэглээний процесс бий болгох
- Орон Нутгийн хэлтсийн үйл ажиллагаанд хамаарал бүхий засаглал болон механизмыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- Бизнес нь, Орон нутгийн болон оролцогч талуудаас үүсч болох эсвэл үүссэн эрсдэл, асуудлуудыг санаачлагатайгаар удирдан зохицуулахад анхаарах
- Хэлтсийн дотоод уулзалт, семинарыг зохион байгуулах
- Захиргааны ажлуудыг гүйцэтгэх үүнд, худалдан авалтын захиалга үүсгэх, аялал зохицуулалт гэх мэт орно
Тавигдах шаардлага
- Бизнес, Нийгэм, Эдийн Засгийн шинжлэх ухааны болон бусад хамаарал бүхий бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Хамгийн багадаа 2 жил тус чиглэлээр ажилласан, шинжилгээ хийх, харилцааны, болон төслийн менежментийн туршлага хуримтлуулсан байх
- Гүйцэтгэсэн ажлаа өөртөө итгэлтэйгээр танилцуулах, ахиц гаргах чадвартай байх
- Англи хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
- MS office програмууд дээр ажиллаж, чанартай мэргэжлийн түвшний материал бэлтгэх ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.