Эрх зүйн хэрэгжилт, тайлан хариуцсан мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-03-19
Хаалтын огноо: 2023-03-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Эрх зүйн хэрэгжилт, тайлан хариуцсан мэргэжилтэн aжлын байранд ажилтан шалгаруулж авна.Энэ нь 8 сарын хугацаатай ажил юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны хүчин төгөлдөр хууль тогтоомж, ЭМААБО-ны холбогдох стандарт, Аюулгүй ажиллагааны тогтмол харилцаанд бүрэн нийцүүлж ажиллах. Багийн бүх гишүүдийн аюцлгүй байдлыг хангаж, эрсдэлийг илрүүлж, бууруулж, удирдан зохицуулж, Аюулгүй ажиллагааны тогтмол харилцаанд бүрэн нийцүүлж ажиллах.
  • Олборлолтын хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт арга барил, журам, тоног төхөөрөмжийн ашиглан ажлын бүтээмж, олборлолтын гарцыг дээд хэмжээнд хүргэхэд дэмжлэг үзүүлэх.
  • ОТ-н уурхайн жилийн төлөвлөгөө, тайланг Монгол Улсын дүрэм, стандартад нийцүүлэх.
  • ОТ-н уурхайн жилийн төлөвлөгөө, тайлангийн үйл явцыг оновчтой болгох
  • ОТ болон Ашигт малтмал, газрын тосны газар (АТГТГ) -ын хоорондын итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулах.
  • ОТ-н уурхайн төлөвлөгөө, тайлангийн систем, үйл явцын талаар АТГТГ -ын мэргэжилтэнд тайлбарлах.
  • Уурхайн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх богино хугацааны төлөвлөлтийн системийг ажиллуулах.
  • Олборлолтын бодит, хэрэгжүүлэх боломжтой хуваарийг цаг тухайд нь боловсруулах, зохих журмын дагуу албажуулах, ойлгомжтой мэдээлэх.
  • Алдаагүй, сайн зохион байгуулалттай, товч тодорхой, бүрэн хэмжээний төлөвлөгөөг шаардлагатай дагалдах мэдээлэл, тайлан, дүгнэлтийн хамт удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах.
  • Шаардлагын дагуу, олборлолтын үйл ажиллагаатай холбоотой, тасралтгүй сайжруулах төслийг хэрэгжүүлэх.
  • Төсөв, төлөвлөгөөнд багтаан үр дүнтэй төлөвлөж, боловсруулж төслийн шаардлага, холбогдох дүрэм журмыг дагаж, бага хэмжээний төслийн бүтэц, төлөвлөгөөг уялдуулан заохицуулж, хэрэгжүүлэх.
  • Шаардлагын дагуу мэдлэг дамжуулах, үйлчилгээ хүргэх байдлаар бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад техникийн гол мэргэжилтнээр ажиллах.
  • Уурхайн талбай дах аюулгүй ажиллагаа, ажлын бүтээмж, чанар, зардлыг сайжруулах санаачлагыг тодорхойлж, хэрэгжүүлж, ижил төстэй үйл ажиллагаатай харьцуулахад ОТ эдгээр салбар чиглэлд үр ашигтай өрсөлдөж байгааг харуулах.
  • Стандарт, тайлан, зураг төсөл, гарын авлага, эд хөрөнгийн бүртгэл гаргах, хөтлөх, хянах.
  • МУ-ын тайлан төлөвлөгөө бичих стандартын дагуу уурхайн жилийн бодит мэдээллийг тусгасан уурхайн жилийн төлөвлөгөө, тайланг гаргаж, үйлдвэрлэлийг харьцуулсан үр дүнгийн хамт холбогдох газар/агентлагт хүргүүлэх.
  • Тэсэлгээчний зөвшөөрлийн хугацааг сунгах зэргээр тэсэлгээ, тэсрэх бодисын зөвшөөрлийн хугацааг сунгаж, тэсрэх бодис, тэсэлгээ хийхтэй холбоотой хууль тогтоомжийг компанийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх

Тавигдах шаардлагууд

  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл эсвэл инженерингийн чиглэлээр сурч Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Инженерингийн өргөн хүрээний мэдлэгтэй, томоохон төслүүдэд шинжилгээ хийх чадвартай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцыг нэн тэргүүний асуудалтай уялдуулан хянах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг тодорхойлох;
  • Бизнесийн чухал ач холбогдолтой мэдээлэл, үйл ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргах;
  • Нэн тэргүүнд тулгамдсан багийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нөөц бололцоог үр дүнтэй, үр ашигтай ашиглах төлөвлөгөө гаргаж, хяналт тавих;
  • Стандарт ажлын журмуудад үндэслэн ажлын арга барилыг сайжруулах аргачлалыг тодорхойлж хэрэгжүүлэх.
  • Монгол, Англи хэлний чадвар өндөр чадвартай байх.
  • Багаар ажиллах чадвартай байх
  • MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх; мөн
  • Тайлан бэлтгэх өндөр чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.