Эрх зүйн хэрэгжилтийн инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн – Гүнийн Уурхайн Техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрх зүйн хэрэгжилтийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Далд уурхайн жилийн төлөвлөгөө, тайлан, аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, болон бусад бичиг баримтуудыг зохих журамын дагуу бэлтгэж, холбогдох байгууллагуудаар цаг хугацаанд нь батлуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Далд уурхайн жилийн төлөвлөгөө, Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө болон тайлангуудыг боловсруулан, холбогдох байгууллагуудаар нь батлуулах
- Уурхайн бусад хэлтэсүүдэд төлөвлөгөө, тайлан бэлтгэхэд нь тусламж үзүүлэх
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын шаардсан техникийн асуултуудад бусад багуудын оролцоотой хариу мэдээллэх
- Өөрт харъялагдах инженерүүдийн мэргэжлийн болон хувь хүний хөгжилд RioTinto - ийн процесийг ашиглан дэмжиж ажиллах.
- Төлөвлөгөө, тайлан боловсруулахтай холбоотой заавар бичиг баримтуудыг шинэчлэх
- Гүний уурхайн үйл ажиллагаанд болон хариуцаж байгаа талбайн тогтмол үзлэг хийж, талбайд биечлэн манлайлал үзүүлэх.
- Сайжруулалтын төсөлд уурхайн багийн цар хүрээнд туслах ба удирдах
- Бусад оролцогч талуудтай хамтраж ажиллахтай холбоотой эрсдэлийг бууруулах үүднээс гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажлын аргачлалыг тодорхойлох, ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
- Хэлтсийн үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах
- Бусад хэлтсүүдэд техникийн тусламж үзүүлэх, нэвтрэлт, үйлдвэрлэл, болон барилгын багтай нягт холбоотой ажиллах
- Эрх зүйн хэрэгжилтийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах
- Төлөвлөлтийн багийн ажлын хүрээнд сайжруулалтын төслүүд дээр тусламж үзүүлэх, болон хариуцан ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэл.
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага буюу ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
- MS Office хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.