Эрх зүйн хэрэгжилтийн ажилтан /1/

Нээлтийн огноо: 2021-09-21
Хаалтын огноо: 2021-10-05 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн - Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Эрх зүйн хэрэгжилтийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Өрөмдлөг, тэсэлгээний бүх баримт бичгийг хянах, тайлагнах ажлыг зохион байгуулж, тайлагнах болон захиргааны бүх чиг үүргийг зохих ёсоор хангахад нь Өрөмдлөг ба тэсэлгээний мэргэжилтэнд дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Өрөмдлөг, тэсэлгээний ажилтай холбоотой Монгол улсын хууль дүрмийг дагаж мөрдөхийн тулд захиргааны арга хэмжээ хэрэгжүүлж, үйл ажиллагааг зохицуулан, бичиг баримтыг бүрдүүлэн ажиллах.
  • Тэсэлгээний бүртгэл, лиценз, зөвшөөрөл, хэрэглэсэн тэсрэх бодисын тайлан, тэсэлгээний төлөвлөгөө, тэсрэх бодис хүлээлцэх акт, болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх эрх зүйн хэрэгжилтийг хангах.
  • Өрөмдлөг, тэсэлгээний ажилд дэмжлэг болгохын тулд холбогдох бүх тайлан, бүртгэлийг хөтлөх.
  • Энэхүү албан тушаалтан нь Уурхайн техникийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа, эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллана.
  • Ажлын чиг үүрэг нь Гүний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажилд хууль эрх зүйн хэрэгжилттэй холбоотой дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  • Инженерийн стандарт, журмыг боловсруулж, хэрэгжүүлж, өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагааны оновчтой үр дүнд хүрэхийн тулд тулгарсан асуудлууд дээр эрх зүйн хэрэгжилтийн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангаж ажиллана.
  • Бусад шаардлагатай ажил үүргүүд.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Захиргаа, Дата Менежментийн эсвэл үүнтэй ижил төстэй ажлын туршлагатай байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх.
  • Тэмдэглэл хөтлөх, тайлагнах, хурал зохион байгуулах, захиргааны чиг үүргийн ажил гүйцэтгэх ур чадвартай байх.
  • Power BI дээр ажиллах, дата анализ хийх чадвартай байх, ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.