Эрдэс судлал, геометаллургийн зөвлөх

Нээлтийн огноо: 2022-03-04
Хаалтын огноо: 2022-03-25 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Эрдэс судлал, геометаллургийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хайгуул болон нөөцийн төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт, гүйцэтгэлд эрдэс судлал, геометаллургид суурилсан өгөгдлүүдийг оруулах, Нөөц ба Системийн хэлтсийн зорьсон үр дүнд хүргэхэд тусална. Эдгээр үр дүнгүүд нь голлон хайгуул, өрмийн чөмгөн дээж, баяжуулах үйлдвэрийн дээжүүдэд петрографийн, эрдэс судлалын шинжилгээг хийх, геологичид, үйлчлүүлэгчид, оролцогч талуудыг нарийвчлалтай мэдээллээр хангах, геометаллургийн загваруудад суурь өгөгдлийг оруулах зэрэг байна.

Үүрэг даалгавар

  • Петрографын болон хүдрийн эрдэс бодисын шинжилгээг чулуулгийн бүх төрлөөр оптик микроскоп эсвэл аливаа шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан хийж, гүйцэтгэлийг магадлах, баталгаажуулахаар холбогдох ЧБЧХ (Чанарын баталгаа чанарын хяналт) ажиллагааг явуулна.
  • Баяжуулах үйлдвэрийн дээжид QEMSCAN электрон микроскопоор эрдсийн мөхлөгүүдийн найрлага, хэлбэр, хэмжээ ба агуулага, хүдрийн эрдсийн ангижралт-сулралтын зэргийг тодорхойлох (MLA), геохимийн шинжилгээг хийн, захиалагчийн багаас тавигдах шаардлагад тусгайлан нийцүүлсэн холбогдох тайланг боловсруулахад хувь нэмэр оруулна.
  • Хайгуулын талбайн чулуулаг, өрмийн чөмгөн дээжүүдэд петрографийн болон хүдрийн эрдэс бодисын парагенезийн шинжилгээг оптик микроскопоор хийнэ.
  • Геологийн болон геохимийн өгөгдөлтэй холбоотой петрологи, минералогийн бусад судалгаануудыг зааврын дагуу хийнэ.
  • Чөмгөн дээж болон талбайн чулуулгийн дээж дээр богино долгионы хэт улаан туяаны (SWIR) спектрийн шинжилгээгээр хувирлын эрдсийн эвшил, бүсчлэлийг тодорхойлно.
  • Бүх төрлийн шинжилгээнүүдэд дээж оновчтой сонгох, технологийн горимын дагуу дээж бэлтгэх, шинжлэх ажлуудад хяналт тавьж, тэдгээрийн чанарт байнгын сайжруулалтыг хийнэ.
  • Засвар үйлчилгээний шаардлагуудыг хангах, эд ангийг захиалах, чухал эд ангийг худалдан авах замаар тоног төхөөрөмжийн гүйцэтгэлд хяналт тавих.
  • Түүхчилсэн өгөгдлийг хайх, эрдсийн шинж чанар, ордын геометаллургийн домэйнуудыг үүсгэхийн тулд физик шинж чанар, химийн шинж чанаруудыг бүхэлд нь харуулах гэх мэтээр Оюу Толгойн хүдрийн биетүүдийн геометаллургийн загварчлалыг шинэчлэх багт ажиллана.
  • Оюу Толгой дахь үндсэн чулуулгийн төрөл, хувирлын төрлийг төлөөлөх чулуулгууд, болон тунгалаг шлиф, бэлдэцүүдийг дижитал болон биет лавлах самбар(ууд)-ыг үүсгэн, ажиллуулах, хадгалах.
  • Резин тогтоогч материал болон тунгалаг шлифүүдийг шинэчилсэн каталогт цаашид ашиглахаар хадгалах.
  • •ЭМААБО-ны холбоотой бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсрыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хэрэгжүүлэх.
  • Нийт төслийн хэмжээнд шаардлагатай тусламж, нөөцийг баталгаажуулахаар уурхайн үндсэн баг болон дэмжлэг үзүүлэх үйлчилгээний багтай харилцах.
  • Шинэ төгсөгч геологичид, эрдэс судлаачдыг сургаж, зөвлөн, мэргэжлийн залуу үеийг дэмжин ажиллана. Техникчдэд дээж бэлтгэх, эрдэс судлалын багаж хэрэгслүүдийг ажиллуулах, засварлах тал дээр сургалт явуулна.

Тавигдах шаардлага

  • Геологи, Уул уурхайн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 5-с доошгүй жил зэс-алтны ордод төвлөрсөн эрдэс судлал, геометаллургийн чиглэлээр ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Оптик микроскоп, SWIR-NIR спектрометр гэх мэт уламжлалт эрдэс судлалын техникүүдийг ашиглан петрологи, эрдэс судлалаар мэргэшсэн. Алмаазан өрөмдлөгийн чөмгөн дээжийн геологийн бичиглэлийн чиглэлээр туршлага хуримтлуулсан.
  • XRD, MLA болон QEMSCAN эрдэс судлалын ахисан түвшний арга техникүүдийн талаар цогц мэдлэгтэй байх.
  • 3D загварчлалын Leapfrog болон Arc-GIS, acQuire, ioGas гэх мэт программ хангамжуудыг ашиглаж сурсан бол давуу тал болно.
  • Үйлдвэрийн хүдрийн эрдэс судлал, геометаллургийн талаар туршлагатай
  • Баг хамт олон удирдах болон шинэ залуу гишүүдэд заавар зөвлөгөө өгөх ур чадвартай байх
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.