Эрдэнийн Лхагва

Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Eрөнхий менежер

Э.Лхагва 2021 оны тавдугаар сард Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа (ХАМХ) хариуцсан Ерөнхий менежерээр томилогдсон.

Э.Лхагва нь “Оюу толгой” компанид 2018 оноос хойш ХАМХ-ны газрын Тэргүүн зөвлөхөөр ажиллахаас гадна Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Тэрээр КОВИД-19 цар тахлын онцгой нөхцөл байдалд компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, байгууллагад тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад УОК болон шат шатны төрийн байгууллагуудтай харилцах харилцааг итгэлцэл, түншлэлд тулгуурлан ил тод, чадварлаг удирдаж байна.

Э.Лхагва “Оюу толгой” компанид орохоос өмнө “Монгол ТВ” телевизэд мэдээний албаны дарга, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс Зүйн хорооны гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай.

Э.Лхагва Хонконгийн Их Сургуульд Бизнес, санхүүгийн сэтгүүл зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.