Энхбаатарын Баясгалан
Э.Баясгалан нь 2020 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоос өмнө АНУ-ын Нью-Иорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай.
Э.Баясгалан нь “Жэй-Пи Морган Секюритийз”-д ажиллаж байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдаж авах болон компанийн зээл ба хувьцаа арилжаанд гаргах хэлцлүүдийг гүйцэтгэхэд амжилттай манлайлан оролцож байсан. Тэрбээр Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.