Энтрепренёр-2021 Меркури шагнал гардуулах ёслолын үеэр Оюу Толгой компани Шилдэг Энтрепренёр, Дотоодын ханган нийлүүлэгчээр шалгарав
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаанаас “Оюу толгой” компани оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэг төдийгүй оны онцлох дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжигч Энтрепренер шагналыг хүртлээ. Бид 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 3.8 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн 74 хувийг мөн үндэсний компаниудад төлсөн төлбөр эзэлж байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.