Эндрью Лая

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Эндрью Лая нь Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар 2024 оны 3 сард томилогдсон ба Оюу толгойн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Эндрью өөрийн карьерынхаа 30 гаруй жилийн 24-ийг Рио Тинтогийн олон улсын гүний болон ил уурхайн олон төслүүдэд томоохон судалгаанууд хариуцан, хөгжүүлэлт, удирдлагын ажлыг гүйцэтгэж ирсэн туршлагатай мэргэжилтэн юм.

Оюу толгойд томилогдохоос өмнө Рио Тинтогийн харьяанд байсан Австралийн Нордпаркесын гүний уурхайн блокчлон олборлох үйл ажиллагаа, Рио Тинтогийн харьяа, Мадагаскар дахь КюЭмЭм лименитийн уурхайг, дараа нь Перу дахь Ла Гранха төсөл, АНУ дахь Ресольюшн Коппер төслийг удирдан ажилласан.