Эндрью Вилсон

Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Эндрью Вилсон нь Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар 2021 оны 5 сард томилогдсон ба Оюу толгойн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Эндрью 31 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхдээ гүний болон ил уурхай аль алинд нь ажиллаж байсан бөгөөд сүүлийн 18 жил Рио Тинто группд ажиллахдаа Төмрийн хүдрийн группд техникийн болон удирдлагын түвшний олон ажил үүргийг гүйцэтгэсэн юм. Оюу толгойд томилогдохоос өмнө Аргайл очир эрдэнийн уурхайн Ерөнхий менежерээр ажилласан. Аргайл очир эрдэнийн уурхайн үйл ажиллагааны сүүлийн хоёр жил болон уурхайн хаалтын үе шатанд шилжсэн үед Эндрью аюулгүй ажиллагааны өндөр үзүүлэлт үзүүлж, үйл ажиллагааны гүйцэтгэлийн дээд амжилтыг тогтоож, ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргасан.