ЭМААБО-ны явцын сайжруулалтын зөвлөх

Нээлтийн огноо: 2024-05-06
Хаалтын огноо: 2024-05-20 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны газар- Аюулгүй ажиллагаа болон ЭМААБО-ы системийн хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг (1) ЭМААБО-ны явцын сайжруулалтын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ы процесс, ажлын дэс дараалал, системүүдийн одоогийн төлөвийг тодорхойлон хэрхэн сайжруулах болон үр ашгийг нэмэгдүүлэхэд үйл явцын дүн шинжилгээ хийх.
  • Процессыг сайжруулалт, автоматжуулалт эсвэл технологийн сайжруулалт зэрэг эрсдэлд суурилсан практик шийдлүүдийг бусад багууд болон оролцогч талуудтай хамтран боловсруулж, санал болгох.
  • ЭМААБО-ы барим бичгийн үйл явцыг бүрэн хариуцах буюу баримт бичгийн эзэмшигчидтэй хамтран ажиллах, одоогийн баримт бичгийг хялбаршуулах, оновчтой болгох, барим бичгийн өөрчлөлтийг мэдээлэх, хадгалах болон байнгын хяналтыг хариуцна.
  • ЭМААБО-ы харилцаа холбоог хариуцан ажиллана. Жишээ нь: Чухал сургамжаас суралцах үйл явц, ЭМААБО-той холбоотой аливаа мэдээ мэдээллийн агуулгыг Монгол, Англи хэл дээр боловсруулах, удирдах. Шаардлагатай тохиолдолд ЭМААБО-ы сургалтын агуулгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • “Lean, Six Sigma” гэх мэт тасралтгүй сайжруулалтын арга зүйг ашиглан ЭМААБО-ы процессийг сайжруулах санаачилга, төсөл, үйл ажиллагааг удирдах эсвэл дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • ЭМААБО-ы системүүд, арга хэрэгслүүдийг хялбаршуулах эсвэл автоматжуулалтын төслүүдийг удирдана. Жишээ нь: Энаблон, GPO гэх мэт
  • Ослын тайлан, осол гэмтлийн ангилал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Ноцтой эрсдэлийн удирдлага, Энаблон, РТБШ систем зэрэгт шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллах.
  • ЭМААБО-ы төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус баталгаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Шинжлэх ухаан, Инженеринг, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа эсвэл Үйл явцын сайжруулалтын чиглэлээр хамаарах мэргэжлийн чиглэлтэй байх
  • Холбогдох чиглэлээр 5 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Lean, Six Sigma зэрэг үйл явцыг сайжруулах арга зүйг эзэмшсэн байх.
  • Мэдээлэл цуглуулах, тайлбарлах, дүн шинжилгээ хийж танилцуулах чадвартай байх
  • Төслийн удирдлага, зохион байгуулалтын өндөр ур чадвартай байх.
  • Харилцааны ур чадвар болон бусад багуудтай хамтран ажиллах ур чадвар сайтай байх
  • Excel, Power Point зэрэг MS Office-н үндсэн программ хангамжийг ашиглаж чаддаг байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.