Экспортын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Тээвэрлэлт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Экспортын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх
  • Менежерийнхээ багт үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй гишүүн байх
  • Ахлах ажилтны ажил үүрэг, ажлын агуулгыг тодорхойлж, тэднийг зорилтдоо бүрэн хүрч ажиллахад нь хяналт тавьж, хөгжүүлэх
  • Ахлах ажилтан, түүний багт ажлын ээлжийн хугацаанд хийж гүйцэтгэж болохуйц ажил үүрэг өгөх (ажлыг эрэмбэлэх шаардлагатай тохиолдолд бусадтай хамтран ажиллах).
  • Ахлах ажилтан, баг хамт олон ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, чадвартай эсэхэд анхаарч, багийн гүйцэтгэл сайжруулах зорилгоор өөрийн эрх мэдлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
  • Ахлах ажилтан болон тэдний багийн хэмжээнд ажил хүлээлцэх шаардлагуудыг тодорхой болгох
  • Ахлах ажилтны ажлыг хянаж, санал зөвлөмж өгөх, ялангуяа НЭУ, ажлын өмнөх хурал, аюулгүй ажиллагааны ярилцлага, ажлын өмнөх эрсдлийн үнэлгээ, гүйцэтгэлийн удирдлага зэргийг хянаж, стандартад хүрч ажиллахад нь дасгалжуулах
  • Багийн ашиглаж байгаа процесс, үйл явцыг хянаж, цаашид эдгээрийг сайжруулахын тулд бодит тоо мэдээлэл, асуудал шийдвэрлэх аргуудыг ашиглах
  • Ахлах ажилтан, багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс асуух
  • Та ажлын байр, уурхайн талбарт байхгүй үед ч мэдээлэл хүн бүрт хүрдэг байхад анхаарч, тодорхой заавар өгөх
  • Ажлын талбарт багтайгаа цаг өнгөрүүлдэг байх, шийдвэрлэх асуудлууддаа цаг гаргах
  • Ахлах ажилтнуудаас ирүүлсэн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, авсан арга хэмжээ болон шалтгааныг эргэн мэдэгдэх
  • Өөрийн баг дотроо ирээдүйн удирдагчдыг дасгалжуулан бэлтгэх
  • Осол, зөрчил мэдээлэгдсэн, ослын судалгаа хийгдсэн эсэхэд анхаарч, авагдсанарга хэмжээнд хяналт тавих
  • Хэлтсийн төсвийг боловсруулах, удирдан зарцуулахад хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с дээш жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай;
  • Монгол Улсын хууль эрхзүй, стандартын өргөн мэдлэгтэй;
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих, бусдыг манлайлах ур чадвартай байх
  • Тайлан бичих, боловсруулах ур чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.