Гүйцэтгэх удирдлагын баг

Шуркагийн Байгалмаа

Стратегийн орон нутгийн төслүүд хариуцсан Ерөнхий менежер

Шуркагийн Байгалмаа “Оюу толгой” ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий менежерийн албан тушаалд 2013 оноос томилогдон ажиллаж байгаад 2019 оны зургаадугаар сараас эхлэн Стратегийн орон нутгийн төслүүд хариуцсан ерөнхий менежерийн албан тушаалд шилжин ажиллаж байна. Тэрээр компанийн зүгээс орон нутагт хэрэгжүүлэх ажлын чиглэл, Ханбогд сумын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг гардахаас гадна Тавантолгойд барихаар төлөвлөж буй цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд оролцох юм.

Ш.Байгалмаа нь эрдэс баялгийн салбарт он удаан ажилласан, арвин туршлагатай мэргэжилтэн билээ. “Оюу толгой” компанид ажиллахаасаа өмнө Монголын Уул Уурхайн Корпораци/Энержи Ресурс ХХК-д Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Ухаа-Худаг төслийн 1, 2 дугаар үе шатны Менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан бөгөөд тухайн төслийн томоохон дэд бүтцийн барилга бүтээн байгуулалт, Ухаа-Худаг нүүрсний уурхайн үйл ажиллагааг удирдаж байв. Тэрээр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхайн технологийн их сургуулийн иргэний барилгын инженерийн магистр, ШУТИС-ийн төрийн удирдлагын магистр зэрэг, Эрхүү хотын Техникийн их сургуулийн иргэний барилгын инженерийн дипломтой.