Шинэ төгсөгч – Өгөгдлийн шинжлэх ухааны инженер
“Оюу толгой” ХХК-ний ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм
Шинэ төгсөгч хөтөлбөрт
- Коучинг, Менторшип
- Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ хийх байнгын явц
- Техникийн болон мэргэжлийн өсөлт, хөгжил Манлайллын хөгжил
- Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг глобал Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломж
- Дэлхийн хэмжээний цахим сургалтын материал болон коучинг систем
- Рио Тинто компанийн бусад салбарын Шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах боломж
Мэргэжил боловсролын шаардлага:
- Математик, Статистик, Компьютерийн шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр суралцсан эсвэл одоо төгсөх анги
- Өгөгдлийн шинжлэх ухааны төсөл дээр ажилласан туршлагатай, тухайлбал Agile төслийн удирдлагын тухай мэдлэгтэй
- Python, R, Scala, C#, Java, C зэрэг програмчлалын хэлийг ахисан түвшинд эзэмшсэн
- Магадлал, статистикийн ач холбогдол, регресс, таамаглал шалгах гэх мэт статистикийн ойлголтуудыг эзэмшсэн
- SQL, харилцан хамааралтай өгөгдлийн сангийн дизайн, күэри оптимизаци буюу хүсэлтийг оновчлох зэргийн талаар мэдлэгтэй, практик хэрэглээний чадвартай
- Өгөгдлийг график диаграм, хүснэгт, газрын зураг, графикаар илэрхийлж, чиг хандлага, өгөгдлийн паттерн буюу давтагдсан хэв загварыг ойлгомжтой хэлбэрээр харуулах чадвартай
- Машин сургалтын аргуудыг ойлгох, ашиглах чадвартай бол давуу тал болно
Тавигдах шаардлага
- Монгол улсын иргэн байх Дотоодын болон гадаадын их, дээд
- сургуулийг бакалавр болон магистрын зэргээр 2021, 2022, 2023 онд төгссөн байх (2023 онд төгсөх оюутнуудын хувьд сургуулийн тодорхойлолт, эхний хагас жилийн дүнгийн жагсаалт хавсаргах)
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- Дээрх заасан мэргэжлийн чиглэлээр төгссөн байх
- Өргөдөл гаргагч нь Өмнөговь аймагт оршин суудаг эсвэл ирээдүйд шилжин суурьших боломжтой бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Шинэ төгсөгчийн албан тушаал | Мэргэжлийн чиглэл | Орон тоо | Анкет бөглөх холбоос |
Шинэ төгсөгч – Өгөгдлийн шинжлэх ухааны инженер |
Мэдээлэл Технологи |
2 |
|
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
- Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.