Ажил мэргэжил

Шинэ төгсөгч өгөгдлийн шинжлэх ухааны инженер /1/

Нээлтийн огноо: 2020-12-25
Хаалтын огноо: 2021-01-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайТехнологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Шинэ төгсөгч өгөгдлийн шинжлэх ухааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаал нь статистик, машин сургалт, дата дүн шинжилгээ зэрэг Гүний уурхайн Технологийн багийн дижитал шинэчлэлийн асуудал шийдвэрлэх, сайжруулалт нэвтрүүлэх, төлөвлөгөө боловсруулах зэрэгээр бизнест дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Үүрэг даалгавар

  • Статистик, математик, машин сургалтын ойлголтын тухай мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамгийн сүүлийн үеийн алгоритм, урьдчилан таамаглах статистик загвар боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа хийх
  • Өгөгдлийн үндсэн шинж чанарыг тодорхойлох хүрээнд статистик болон машин сургалтын аргуудыг ашиглах
  • Үйлдвэрлэлийн үндсэн системээс урьдчилан таамаглах загвар ашиглан дата эх сурвалжийг гаргаж авах
  • Бизнесийн хэрэглэчдэд зориулан дүрсэн интерфейс хөгжүүлэх
  • Дата аналитикийн шийдлийг боловсруулахад шилдэг туршлага, арга барил ашиглах
  • Дата аналитикийн бүтээгдэхүүний чанарын хяналт болон чанарын баталгааг хангах
  • Дата аналикийн ойлголтыг сайжруулах хүрээнд холбогдох оролцогч талуудтай харилцах
  • Шинэлэг технологийн соёлыг төлөвшүүлэх хүрээнд үнэ цэнийг бий болгох бусад боломжуудыг тодорхойлох
  • Оюу Толгойн бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах хүрээнд техникийн нарийн төвөгтэй асуудал дээр зөвлөгөө өгөх
  • Дата аналитик бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон тасралтгүй үйл ажиллагааг дэмжих хүрээнд мэдлэг олгох сургалт зохион байгуулах
  • PACE болон Гүний уурхайн Мэргэшсэн багийн дата шинжээчдийн ажилд дэмжлэх үзүүлэх, хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Өгөгдлийн шинжлэх ухааны төсөл дээр ажилласан туршлагатай, тухайлбал Agile төслийн удирдлагын тухай мэдлэгтэй
  • Python, R, Scala зэрэг програмчлалын хэлийг ахисан түвшинд эзэмшсэн
  • Data Science Experience, Jupyter, болон RStudioSound зэрэг өгөгдлийн шинжлэх ухааны хэрэгслийн талаар мэдлэгтэй
  • Монгол Улсын иргэн байх
  • 2019, 2020 болон 2021 оны 6 сараас хойшгүй хугацаанд төгссөн байх
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн чадвар сайтай
  • Хурдтай өөрчлөгдөх ажлын орчинд ажиллах чадвартай
  • Эерэг хандлагатай, эрсдлийн даван туулах эрмэлзэлтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.