Шинэ төгсөгч цахилгааны инженер (1)

Нээлтийн огноо: 2021-09-27
Хаалтын огноо: 2021-10-15 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Үйл ажиллагаа - Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч цахилгааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн үндсэн зорилго нь цахилгааны холбогдолтой гарч буй асуудлуудад инженерингийн шийдэл гаргахад тасралтгүй дэмжлэг туслалцаа үзүүлэн Баяжуулах үйлдвэр болон үйлдвэрийн бүтээмжид онцгой нөлөөтэй тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг 24/7 турш хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • Өгөгдөл цуглуулж, тэдгээрт анхан шатны дүн шинжилгээ хийнэ.
  • Баримтжуулах, хянах, тест хийх ажлууд дээр төвлөрөн ажиллана.
  • Бэлэн, ойлгомжтой, шууд эх үүсвэрээс авсан материалуудыг ашиглан асуудлын шийдлийг гаргах.
  • Дата цуглуулж, анализ хийх болон загварчлалтай холбоотой ажлуудыг хийх гүйцэтгэх төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах.
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн шалтгааныг олох, бууруулах.
  • Тулгамдсан асуудлыг стандарт аргачлал техникийг ашиглах шийдвэрлэх.
  • Одоогоор ашиглагдаж буй тоног төхөөрөмж, технологийн процесс дээр төвлөрч ажиллах.
  • Зохиогчид/дизайнерууд, техникч болон инженерүүдтэй хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд оролцох.
  • Аюулгүй ажиллагааны сайжруулалтуудыг санаачлан, дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Эвдрэл гэмтлийг бууруулах төслийг санаачилж, удирдах, оролцож ажиллах.
  • Инженерийн үйл ажиллагааны ойлголтоо өргөжүүлэх.
  • ОТ-н НЭУ-ын аюулгүй ажиллагааны санаачилгад оролцох.
  • Гол ажлууд, үйл явдлуудын тэмдэглэл хөтлөх.
  • АСЖ-ын бичиг баримтуудыг боловсруулахад туслах.
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайллын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Ажлын Менежментийн талаар сайтар ойлголттой болох.
  • Засвар үйлчилгээний хэрэгжилтэд оролцож, уг ажил хэрхэн илүү аюулгүй, үр ашигтай, мөн үр дүнтэй хийгдэж болохыг тодорхойлох.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019, 2020, 2021 онуудад цахилгааны инженер
  • эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • MS-н хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

•Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

•Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.