Шинэ төгсөгч хайгуулын геологич /1/

Нээлтийн огноо: 2020-12-25
Хаалтын огноо: 2021-01-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт хэлтсийн систем болон нөөцийн багт Улаанбаатах хотод ажиллах нэг ( 1) Шинэ төгсөгч хайгуулын геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго Систем, өгөгдлийн ахлах мэргэжилтний зорьсон ажлын үр дүнд хүрэхэд туслахад оршино. Уг үр дүнд үндсэндээ систем, өгөгдлийн үйлчилгээ үзүүлэх, компанийнхаа геологийн судалгааны системд үндсэн өгөгдөл оруулах зэрэг ажил багтана.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн бүлэг ордын геологийн тогтоцыг судалж гүнзгийн мэдлэг олж авах, өрмийн чөмгөн дээжнүүд дээр ажиллаж мэдлэгээ баталгаажуулах. Оюу Толгойн геологийн тухай ном, сэтгүүл ашиглах, талбай дээрхи геологуудтай ярилцаж суралцах замаар мэдлэгээ бататгах
  • Геологи болон геотехникийн бичиглэлийн бүтэц, системийн талаархи ойлголтоо хөгжүүлэх
  • Өдөр тутмын геологи-геотехникийн бичиглэл, мэдээлэл цуглуулах ажлын стандартын дагуу хийж гүйцэтгэх
  • Өрмийн цооногын бүх мэдээллүүдэд чанарын хяналт хийх улмаар тус мэдээлэл нь AcQuire мэдээллийн баазад орсон эсхийг шалгах
  • Өдөр тутмын цооногын бичиглэлийн тайлан бэлтгэх
  • ЭМААБО-той холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, альваа стандарт журмуудыг тууштай дагаж мөрдөх, бусдад зан төлвийн зөв үлгэр дууриалал үзүүлэх
  • Нөөц Геологийн хэсгийн менежерийн чиглэл болгосон бусад ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх
  • Шинэ төгсөгчийн хөтөлбөрийн хүрээнд геологийн бусад салбар хэлтсүүдээр тойрон ажиллаж холбогдох хэсгийн ажил мэргэшлийг судлах, туршлага хуримтлуулах, мэдлэг хуримтлуулах
  • Геосудлалын баг болон Далд уурхайн геологи-геотехникийн багтай хамтран ажиллаж ордын гелогийн болон бусад протокол мэдлэгээ дээшлүүлэх
  • Нөөц Геологийн Менежер болон түүний үүрэг гүйцэтгэгчтэй ажилаа уялдуулж өгсөн үүрэг даалгаварыг эхний ээлжинд гүйцэтгэх
  • Геологийн үйлчилгээний хэсгийн ахлах мэргэжилтэнтэй хамтран ажиллаж дээж байрлуулах тавцан болон дээжний бичиглэл хийх байгууламжын орон зайг төлөвлөх, Геологийн туслахын үйлчилгээг төлөвлөх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018, 2019, 2020 онуудад төгссөн болон Геологийн шинжлэх ухааны чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.