Шинэ төгсөгч -Уул уурхайн инженер

Нээлтийн огноо: 2022-08-31
Хаалтын огноо: 2022-09-16 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Улаанбаатарт болон Оюу толгойн уурхайн талбарт 7/7/7 хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Шинэ төгсөгч -Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд үйл ажиллагааны салбар чиглэлийнхээ хүрээнд олборлолтын үйл ажиллагаанд инженерчлэлийн үйлчилгээ, дэмжлэгийгүзүүлэх, олборлолтын үйл ажиллагаанд тусламж үзүүлэх ажлуудыг компанийн бодлого, журмын дагуу хийж гүйцэтгэхэдүзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн ажиллагааг тєлєвлєлттэй уялдуулан уурхайн тєлєвлєгєєг боловсруулахад туслах
  • Тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын төлөвлөлтийг гүйцэтгэлтэй нь харьцуулах
  • Уурхайн ашиглалтын багт хүдрийн хэмжээ, агуулгын талаар өдөр тутам, долоо хоног тутмын чиглэл өгөх уурхай ашиглалтын өдөр/долоо хоног тутмын төлөвлөгөө гаргах, энэ нь тухайн жилийн урьдчилсан стратегид нийцсэн байна.
  • Ил Уурхай болон баяжуулах үйлдвэрийг өндөр бүтээлтэй ажиллуулахын тулд хүдрийн агуулга, материалын төрлийг зөв үнэлэх.
  • Тэсэлгээний өмнөх болон дараах дүн шинжилгээ хийх, тэсэлгээний дизайн боловсруулах замаар өрөм тэсэлгээний үйл ажиллагааны багт техникийн туслалцаа үзүүлэх
  • Хамгийн сүүлд батлагдсан санал зөвлөмжид үндэслэн завсрын үе шат/овооолго/хаягдлын зураг төслийг шинэчлэх.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Дотоодын болон гадаадын их, дээд сургуулийг баклавар болон магистрын зэргээр 2020, 2021, 2022 онд төгссөн байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Дээрх заасан мэргэжлийн чиглэлээр төгссөн байх
  • Өргөдөл гаргагч нь Өмнөговь аймагт оршин суудаг эсвэл ирээдүйд шилжин суурьших боломжтой бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.