Шинэ төгсөгч сургалтын ажилтан

Нээлтийн огноо: 2021-06-24
Хаалтын огноо: 2021-07-08 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой” ХХК-ийн ажиллах хүчний 93-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд тус компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг байгууллагадаа татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Бид “Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалт хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг ( 1) Шинэ төгсөгч сургалтын ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь сургалтын багийн төсөл хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л ажилд туслах, оролцох үүрэгтэй.зааварчилгаагаар ханган үйл ажиллагааны зорилго, зорилтот төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

ШУТИС хамтын ажиллагааны төсөл:

  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, олон төрлийн програмыг ашиглан үр ашигтай тайлан мэдээ бэлтгэх
  • Багийн дотоод үйл явц, хариуцсан төслүүдийн үр ашгийг сайжруулахад туслалцаа үзүүлэх
  • Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Сургалтын мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай тохиолдолд гэрээт байгууллага, ажилчдын төлбөртэй холбоотой бичиг баримтыг бэлтгэх
  • Өмнөговийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэг

  • Ажлын хэсгийн хуралд бэлтгэх, зохицуулах
  • Бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • МСҮТ-үүдийн хөгжил:

  • Орон нутгийн МСҮТ-үүдийг хөгжүүлэх чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх
  • Төслүүдийн үр дүнг хянаж тодорхойлох
  • Авъяас ур чадвар:

  • Тэтгэлэгт хөтөлбөрүүд, дадлага, шинэ төгсөгчийн хөтөлбөр зэрэг авъяас ур чадварын хөтөлбөрүүдийг зохицуулан, сургалтад дэмжлэг үзүүлнэ.
  • Тавигдах шаардлага

    • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019, 2020, 2021 онуудад хүмүүнлэгийн ухаан (Боловсрол, Хүний нөөцийн чиглэл), Мэдээллийн систем, Бизнесийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэгтэй төгссөн байх.
    • Сургалтын агуулгыг боловсруулах болон хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай эсвэл оюутан залуусын хөгжилд чиглэсэн хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай.
    • Англи хэлний мэдлэгтэй байх.
    • Аюулгүй ажиллагааны зөв соёлыг түгээх хүсэл эрмэлзэлтэй байх.
    • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

    “Оюу толгой” ХХК-ийн цахим өргөдлийн систем рүү ЭНД дарж эсвэл www.ot.mn/Career холбоосоор хандан холбогдох ажлын байраа сонгоод, зарын доод хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

    • Дараах баримт бичгийг хавсаргана уу. Үүнд:
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
    • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.