Ажил мэргэжил

Шинэ төгсөгч механикийн инженер /2/

Нээлтийн огноо: 2020-12-25
Хаалтын огноо: 2021-01-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ -Хөрөнгө, материалын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах хоёр (2) Шинэ төгсөгч механикийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эд ангийн сэргээн засварлалтын чанарт хяналт тавьж хугацаанд нь үр ашигтай байдлаар чанартай хийлгэж Оюу Толгойд хүлээлгэн өгөх үйл явцыг хэрэгжүүлж хяналт тавин ажиллана.

Ажлын байрны амжилт нь хөрөнгийн найдвартай ажиллагаа, бэлэн байдал болон тасралтгүй сайжруулалтын үр дүнд үйл ажиллагааны зардал хэрхэн багассан байдлаар дүгнэгдэнэ.

Үүрэг даалгавар

  • Баг хамт олон, ажлын аргачлал, дадал болон Рио Тинто-ийн хөтөлбөрүүдтэй танилцах, туршлага хуримтлуулахад зориулан төлөвлөгдсөн ажлын хүрээнд даалгагдсан олон төрлийн хуваарьт ажлуудыг гүйцэтгэх
  • Баримтжуулах, хянах, тест хийх ажлууд дээр төвлөрөн ажиллах
  • Өгөгдлийг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгч, зураг төсөл боловсруулалттай холбоотой ажлуудын төлөвлөгөөг боловсруулах
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг шалгах, бууруулах
  • Найдвартай ажиллагааны баг болон Засвар хариуцсан инженерийн багуудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд оролцох
  • Олон төрлийн хэлтсүүдийн оролцоог хөнгөвчлөх үүднээс баг болон уурхайн бусад багуудын доторх үйл ажиллагааг зохицуулах
  • Рио Тинто, түүний үйл ажиллагаа ба ёс журмын талаарх мэдлэгийг олж авах
  • Эвдрэл гэмтлийг бууруулах төслийг санаачилж, удирдах
  • Хөрөнгийн Удирдлыгын стандарт, түүний систем, хэмжүүрүүдийн талаар суралцаж мөрдөн ажиллах
  • ОТ-н НЭУ-ын аюулгүй ажиллагааны санаачилгад оролцох
  • Удирдлагуудаас өгсөн нэмэлт үүрэг даалгаварыг биелүүлэх буюу гүйцэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018, 2019, 2020 онуудад төгссөн болон Механик, Цахилгаан, Найдвартай ажиллагааны инженерийн чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • MS-н хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Дата анализ хийх чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.