Шинэ төгсөгч Геотехникийн инженер (1)

Нээлтийн огноо: 2021-09-20
Хаалтын огноо: 2021-10-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа Шинэ төгсөгч

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч Геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь ил уурхайн талбай хариуцсан геотехникийн инженерийн үүргийг сурч, гүйцэтгэх явдал юм. Энэхүү үүргийн зорилго нь төгсөлтийн дараах хөтөлбөрөөс инженерийн үүрэгт шилжих боломжийг олгодог техникийн ур чадварыг хөгжүүлэх явдал юм.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн ахлах мэргэжилтэний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, үүнд:
  • Мониторинг хийх,
  • Бусад инженерүүдэд туслах,
  • Мэдээлэл цуглуулах, тайлбарлах,
  • Хяналтын тоног төхөөрөмжийн менежментийг дэмжих (радар),
  • Шаардлагатай бол бичгээр тайлан бэлдэж гаргах,
  • Хурал зөвлөгөөнд уурхайн талбар дээр болон дижитал мэдээллийн хэрэгслээр оролцох болно.

Тавигдах шаардлага

•Монгол улсын иргэн байх

•Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019, 2020, 2021 онуудад төгссөн болон Техникийн үйлчилгээ, Геотехникийн инженерчлэл, Геологи эсвэл ойролцоо салбарын бакалавр магистрын зэрэгтэй төгссөн байх

•MS-н хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх

•Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх

•Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

•Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх

•Багаар ажиллах чадвартай байх

  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

- Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.